Цаг агаарын халалт түймэр унтраахад хүндрэл үүсгээд байна

a393da0c3d098b2b3b397b0955b7f35f1df06025Португал улсын төв хэсэгт асч буй хоёр том түймрийг унтраахаар гал сөнөөгчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч цаг агаарын халалтаас үүдсэн хүндрэл их байгаа аж. Тус улсын Засгийн газраас төв болон хойд хэсгийн нутгуудад онц байдал зарлажээ. Түймрийн голомтот нутагт 2000 гаруй иргэн хашигдсан байгаа юм. Хүний буруутай үйл ажиллагаа буюу санаатай гал тавих үйлдлээс үүдэж түймэр гарсан гэж албаныхан мэдээнд дурьджээ. Түймэр тосгоноос гарах гол замыг бүрхсэнээс гадна нийслэлээс хойд хэсгийн Порто хүрэх хурдны зам хаагдсан байна. Түймрийг унтраахаар Португалийн Онцгой байдлын 120 гал сөнөөгч, 27 автомашин, гурван онгоц уйгагүй ажиллаж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих