Улстөрийн тогоонд МАН бужигнаж, дэлхийн яруу найргаар амьсгалсан долоо хоног

Untitled-1regtrgrУлстөрийн хүрээнд халуухан долоо өнгөрч байна. Эдүгээ МАН доторх хагарал дээд цэгтээ хүрч байх шиг. Ерөнхийдөө шадар сайд У.Хүрэлсүхийн зохион байгуулсан нам доторх урвалж шарвалт гээд бөөндчихөд бараг болмоор. Үүнээс гадна УИХ дахь ганц суудал болох О.Баасанхүү гишүүнийг МАХН-аас хөөсөн гэх шуугиан ч бас нийгэмд сонирхол татаад авлаа.

МАН-ын удирдах зөвлөл хуралдлаа

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хаалттай түвшинд хуралдсан юм. Хурлаар МАН-ын Бага хурлыг ирэх есдүгээр сард хуралдуулах тухай тов болон бусад олон зүйлийг хэлэлцсэн гэнэ. Үүнээс Шадар сайд У.Хүрэлсүх “Херо”-гийн Баатартай утсаар ярьснаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс уг асуудлыг хэлэлцэх гэсэн боловч У.Хүрэлсүх хурлаа орхин гарчээ. Тиймээс дараагийн асуудалдаа буюу Ц.Сандуйгийн асуудлыг хэлэлцсэнажээ. Ингэхдээ хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа учраас шалгалтын дараа асуудлыг хэлэлцэхээр болжээ.

“Херо”-гийн Баатар, Шадар сайд У.Хүрэлсүх нарын бичлэг ил болов

Шадар сайд У.Хүрэлсүх, “Херо”-гийн Баатар нарын бичлэг олон нийтэд ил болсон. Нэгэнт ярьсан бичлэг нь цацагдсан тул У.Хүрэлсүх үүнийгээ МАН-ын Удирдах зөвлөл дээр хүлээн зөвшөөрсөн ч хурлыг орхин гарсан ажээ. Харин “Херо”-гийн Баатар бичлэгийг нь зарласан эзнийг олно хэмээн прокурорын байгууллагад гомдол гаргаад байгаа юм.

Уг бичлэгт Ерөнхийлөгч, Шадар сайд, “Херо” гурав уулзахаа товлодог. Мөн У.Хүрэлсүхийг нууцлан “Топор” гэж дууддаг гэхчлэн олон зүйлийг ярилцсан байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас нь хөөсөн үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаярын худ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намайг МАХН-аас гарсан уу, эсвэл хөөгдсөн үү гэдгийг хүмүүс их асууж байна. Хөөсөн эсэх талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүк хуудсаараа юм бичсэн байна лээ. Надад нэг зүйл нь таалагдаагүй. Компаниас гарахад амар байх. Худынхны дургүй хүргээд ажлыг нь хийгээгүй гэдэг шалтгаанаар гаргачих байх. Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Хамтын шийдвэртэй, хариуцлагатай байлгах ёстой. Ёс зүйтэй байх ёстой.  МАХН-аас хөөтөл гарахгүй. МАХН-ыг өөрчилнө, цоо шинэ үзэл баримтлалаар явуулна. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явна” гэсэн юм.

Харин намын нарийн бичгийн дарга Б.Тулга “Хөөсөн гэж хэлж болохгүй. Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Энэ утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тодруулж хэлбэл, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан” гэсэн тайлбарыг өгөөд байна.

Зүүн гар тийш эргэхийг хориглолоо

Улаанбаатар хотын дарга Су.Батболдын шийдвэрээр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх төв замд ЗҮҮН ГАР ТИЙШ ЭРГЭХ-ийг энэ сарын 15-наас эхлэн хориглох шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрт иргэд, жолооч нар машид дургүйцэж байгаагаа өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан илэрхийлж байгаа. Харин энэ шийдвэрээ эргэж харахгүй түгжрэлийг багасгаж байгаа талаар онцолсон юм.

Төөрсөн хүүхдүүдийг Сэлэнгээс олжээ

Дөрөв хоногийн өмнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхээс хамар хашааны таван хүүхэд алга болж, тэднийг уул хадаар эрэл хайгуул хийж эхэлсэн байдаг. Тэгвэл тэднийг өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Шилхэнцэг Хайрханы агуй орчмоос эсэн мэнд олжээ. Тэд гадны  хүний хулгай дээрэм, аюулд өртөөгүй бөгөөд жимс түүхээр явсан байжээ.  15 настай эгч нь дүү нараа дагуулаад явж байхад нь эрүүл саруул олдсон байна.

Дэлхийн яруу найрагчдын хурал боллоо

Дэлхийн яруу найрагчдын хурал анх удаа Монгол улсад зохион байгуулагдаж байна. Хурал энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 40 гаруй орны 240 гаруу яруу найрагчид оролцож байгаа аж. Хурлын эхний үйл ажиллагаа Улаанбаатар хотноо төрийн ордонд баярын хурлаар эхэлсэн бөгөөд өчигдөр буюу 18-нд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа”-гийн нэрэмжид уншлагыг зохион байгууллаа. Хурлын хоёрдугаар хэсэг  Дорноговь аймагт үргэлжлэх юм байна.

ЧОЙ

Эх сурвалж: BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих