FIBA.COM Монголын багийг онцолжээ

1503038637_269ae08a5ce714d9733c0142ccb83c03_1200Словени Улсад өнөөдөр  эхлэх гранприд Монголын баг уригдан Европ тивийг зорьсон. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европ тивд Ази тивийн баг уригдан оролцож буй нь ФИБА 3х3-ийнхны дунд шуугиан дэгдээж тун содон сэдэв болоод байгаа ажээ.

Тэр ч битгий хэл FIBA.COM сайт Монголын багийг онцолсон байна. Тухайн  нийтлэлдээ тэд “Азийн баг Европод хожиж чадах уу” гэсэн гарчиг өгчээ. Нийтлэлд манай багийг Их Дуулгын аварга Люблянаг, улмаар Дэлхийн чансааны ранк 3 Земуныг Японы Их Дуулгад хожсон ба Люблянагийн гранприд эхний 2-т орж чадвал Дебрецений Их Дуулгын эрх авах боломжтой ч дэлхийн шилдэг 10 багийн 4 баг энэхүү гранприд оролцож буйг дурьджээ.

Мөн манай баг Дэлхийн Их Дуулгын багуудын чансаагаар 12-т орж ирснийг ч мөн зарласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих