Тансаг хэрэглээг хязгаарлахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч түр хойшлуулав.

Учир нь УИХ дахь намын бүлгүүдийн дүгнэлт хараахан бэлэн болоогүй аж. Мөн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

Эдгээр дагалдах хуулийн төслүүдээс зөвхөн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Урьд нь Засгийн газраас тансаг хэрэглээний болон насжилт өндөртэй машинаас авах татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл оруулсан ч УИХ дэмжээгүй билээ. Энэ удаа зөвхөн тансаг хэрэглээний машинаас авах татварыг нэмэгдүүлэх аж.

Хэлэлцүүлгийн үеэр нэлээд санал гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав тансаг хэрэглээний машинаас авах татварын нэмэгдүүлсэн хэмжээ бага байна гэв. 100 мянган ам.долларын үнэтэй машинаас тал хувьтай нь тэнцэх хэмжээний татвар авах хэрэгтэй аж. Мөн Ш.Сайхансамбуу гишүүн буруу талдаа жолоотой, хуучин машин замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Зөвхөн тансаг хэрэглээ гэлтгүй бус хуучин машинуудаас авах татварын хэмжээг ч нэмье гэсэн санал гаргаж байв.

Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын байр суурийг сонссон юм.

-Жил бүрийн төсвийн төслийг дагалдуулан татвар нэмэх гэхчлэн олон асуудал орж ирдэг. Жил бүр татварыг ингэж өөрчлөөд байх нь зөв үү?

-Тухайн төсвийн жилд орлого татварын хуультай холбоотой асуудал орж байгаа бол дагалдах хуулийн төсөл зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, ирэх онд төрийн албан хаагчийн цалингийн хэмжээг өсгөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хүнд байдал үүсэх нь тодорхой. Тэд цалингаа нэмэх шаардлагатай тулгарна. Ингээд бараа үйлчилгээний үнээ шууд нэмэх эсвэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй болно. Үүнийг зохицуулахын тулд аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр тэднийг дэмжих бодлого, арга хэмжээ авах ёстой юм. Иймээс л дагалдах хуулийн төсөл байх хэрэгтэй.

-Төсвийн зардлыг бууруулах, зарлагыг царцаах тухайд Та юу хэлэх вэ?

-Бодит нөхцөл байдалтай уялдуулж авч үзэх хэрэгтэй. Баригдах байрыг болиулах, зардлыг бууруулах зэргээр шууд механикаар зардлыг бууруулж болохгүй. Хэдэн жилийн өмнө урсгал зардлыг бүх салбарт бууруулж байсан. Дараа нь эрүүл мэнд, боловсролын салбарт асуудал гарч элдэв өвчин дэлгэрсэн. Тэд тайлбарлахдаа зарлагыг хассан учир ариутгалын бодис авч чадаагүй гэсэн. Ийм нөхцөл байдал үүсдэг учраас аливаа салбарын, ямар нэгэн зардлын асуудлыг шийдвэрлэхдээ бодолцож, бодит байдлыг үнэлж байж дараа нь шийдэх хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ


URL:

Нэр: Glursearelt Огноо: 9 January 2018

TtsKbEPnjt robert karofsky

Нэр: XRumerTest Огноо: 3 February 2018

Hello. And Bye.

Нэр: IvanovAsafii1989Moict Огноо: 20 February 2019

venta is en peru

320a venta is de la india

Нэр: DioninaTretyakova97Moict Огноо: 1 March 2019

free sample is uk only

6741 is is harmful for health

Нэр: RannevMoict Огноо: 4 March 2019

viagra grande 50 mg

Нэр: RannevMoict Огноо: 4 March 2019

viagra overdose 200mg

Нэр: RannevMoict Огноо: 4 March 2019

isprobeprobe paypal

Нэр: free tik tok followers Огноо: 22 February 2020

free tiktok followers

Нэр: rehab facilities buffalo ny Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: drug rehabs in vermont Огноо: 14 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих