Боловсролын яамныхан сурагчдын дүрэмт хувцсанд анхаарахгүй байна
Анхнаасаа сурагчийн дүрэмт хувцас хэмээн өндөр үнэтэй хувцас албадан тарааж, дарга нар өөр, өөрсдийнхөө бизнесийг дэмжсэн байдаг. 2013 онд одоогийн сурагчдын өмсөж буй шинэ дүрэмт хувцасыг үйлдвэрлэж байсан үйлдвэрийн эзэд нь гэхэд л тухайн үеийн Боловсролын яамны томоохон албан тушаалтан, нийслэлийн боловсролын газрын дарга нар байсан юм даг. Яагаад гэвэл анхнаасаа үндэсний үйлдвэр дэмжих нэрийдлээр оёх компаныг тендерээр шалгаруулж байхад мань томчуудын эрх мэдлийн компаниуд тендерт шалгарсан гэсэн үг.
Одоо ч тендерээр оёдог хэвээрээ. Улам бүр чанар материал нь амуудсаар асуудал дагуулсаар байгаа. Анх солонгос даавуугаар оёдог байсан бол одоо хятад даавууугаар оёчихдог болсон юм билээ. Энэ нь тухайн компантд ашигтай байсан болдолтой. Нэг жил өмсөөд л дараа жил нь шинийг аваад байвал иргэдэд ашиггүй тухайн компанид ашигтай, им хужаа арга хэрэглээд байгаа бололтой юм. Тухайлбал, “Шилмэл загвар”-ын дүрэмт хувцасыг эцэг эхчүүд хамгийн чанаргүйгээр тодруулаад байгаа.
Энэ жил Батзүү, Өүлэн менч, Төмөрт трейд, Шилмэл трэйд зэрэг компани дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа аж. Материалуудаа Япон, Солонгос зэрэг орноос оруулж ирсэн хэмээн эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр, өөр тогтоодог байна. Энэ нь эргээд хятадад үйлдвэрлэсэн, өнөөх стандартын бус дүрэмт хувцаснаас ялгах хамгийн гол үзүүлэлт болох үнийн зөрүүг үүсгэдэг ажээ. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд материалын чанартай, чанаргүйг шалгаж авахаас илүү үнийн хямдыг бодолцон худалдаа хийх тохиолдол ч бишгүй байгаа аж.
Худалдан авалт хийж байсан эцэг, эхчүүдийн хувьд амьжиргааны түвшин ихээхэн хамааралтай байдгаа ч нуугаагүй юм.
Тиймээс БСШУСЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага дүрэмт хувцасны стандартын талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай өгч, хяналтаа тавих ёстой ч одоог хүртэл таг. Боловсролын яамнаас асуухаар мэдэхгүй чадахгү, манайхан амарсан л гэх юм.
Г.Нар
zaluu.mn
URL: