Би хүүхэддээ хятад хэл заалгахгүй

1503029171_4c79c34d69607848bigЭрфурт их сургуулийн үүдэнд олон улсын оюутнууд цугларч байлаа. Тэдний дунд олон хятад оюутнууд байв. Жил бүр олон мянгаараа тэд германд ирж сурдаг. Учир нь ирээдүйд ажлын байртай болох гэж. Тэд орос, герман хэл сурах хамгийн хэцүү гэж ярьдаг. Учир нь маш тод хэлэх шаардлагатай. Тэд тэрбум гаруй хүн ам дотроос ажлын байр сайхан амьдрал хайж жирийн нэг ажилтан болохгүйн тулд гадаад хэлийг эзэмшихээр ийш тийш таран дэлхийд түгнэ.

Эсрэгээрээ манайд жил бүр хятад бага сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Монголоороо уншиж сурч эхлэхээс өмнө хятад хэлтэй болгоно гэсэн эцэг эхчүүд олон. Хятад хэлийг багаасаа сурсан хүүхэд ирээдүйд орос, англи, франц, герман, испани хэлийг сурахад хэллэгийн хувьд маш хүндрэлтэй тулгардаг. Хятад дуудлагатай ярьж эхэлдэг. Хятадууд гадаадад сурахаараа цэвэр ярих гэж үйл цамаа эдэлнэ. Өнөөдөр маш багаасаа хятад хэл сурсан монгол хүүхэд ирээдүйд өөр нэг гадаад хэлийг сурахад яг хятад хүн шиг хэллэгийн бэрхшээлийг маш хүндээр туулах болно.

Монгол хэл өөрөө маш онцлогтой. Алтайн хэлний бүлэгт харьяалагддаг энэ хэл маш уян хатан. Ямар ч хэл сурсан монголчууд цэвэрхэн ярьж чаддаг. Энэ нь гендээ биш харин монгол хэлний онцлог юм. Азид монгол хэл хэллэгийн хувьд өвөрмөц төрөлд багтдаг бол европт унгар хэл орно. Унгар хэл герман, славян, роман хэлний аль ч овогт багтдаггүй.

Хятад бага сургуульд хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд нэг л зүйлийг хэлдэг. “Ирээдүйд хятад хэлгүй бол явахгүй”. Гэтэл яагаад хятад оюутнууд тэгж боддоггүй вэ. Тэд “дэлхийд 1 тэрбум гаруй хүн хятад хэлээр ярьж байна. Надад гадаад хэл сурч ингэж үйлээ үзэх хэрэг алга байна” гэж яг монголчууд шиг сэтгэж болно. Гэтэл тэд олуулаа байх тусам ажлын байр хомс, өрсөлдөөн ихтэй тул бусдаас илүү гарч сурахыг хичээдэг.

Харин бид тэр олон дунд хүүхдээ оруулахыг хүсдэг. Монгол хүмүүс яагаад ирээдүйд бид өөрсдийн эдийн засгийг босгоно гэхийн оронд хятадын хараат болно, хятадаас хамаарах хамаарал нэмэгдэнэ гэдэгт гүн бат итгэдэг вэ. Бие биеэтэйгээ уралдан гадаад сургуульд хүүхдээ өгөхдөө жаахан ухаалаг алсын хараатай баймаар.
Эх сурвалж: Чимэдлхам

URL:

Нэр: Anonymous Огноо: 19 August 2017

Хүчээр хятад хэл заагаагүй биздээ? Гарчиг бол буруу байна

Сэтгэгдэл бичих