Ихэнх эмийн сангууд нян устгах гэрэл хэрэглэдэггүй нь илэрчээ

527-1502949158p1bnnbgehv15se18jo1a11cev13j71Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хан-Уул дүүрэг дэх эмийн сангуудаас агаар цэвэршүүлэх зорилго бүхий нян устгах гэрэл хэрэглэдэггүй, стандартын шаардлага хангах өрөө тасалгаагүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчил илэрчээ.

МХЕГ-ын энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад 3.3, 4.2 кодтой хяналтын хуудсаар эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийт 10 эмийн санг хамруулахад дээрх нийтлэг зөрчил илэрсэн байна.
Дээрх шалгалтын  хүрээнд эмийн сангуудад зөвлөмж өгч, тодорхой хугацаанд зөрчлөө арилгахыг анхааруулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих