Баатар бичлэг хийдэг “хоббитой” юм байна
“Херо”-гийн Баатар гэж албан хэрэг ч бай, амины явдал ч бүгдийг бичлэгээр баталгаажуулдаг нэг нөхөр байна аа. Байсхийж байгаад л түүнтэй холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болж байдаг. Санаж байгаагаас экс Ерөнхийлөгчийн “алдагдсан” бичлэг, бас олны танил нэгэн гэх эмэгтэйтэй холбоотой “нандин” бичлэг нь ил болж байв.
Ердөө ганц хоёрхон хоногийн өмнө түүний Шадар сайдтай хийсэн утасны яриа нь нийтэд ил болсон бол үүнийг улбаалан экс эхнэрийнхээ найз Дэлгэржаргал гэх бүсгүйтэй ярьсан бичлэг нь ил болж байна. Дэлгэржаргал түүнтэй ярилцахдаа дахин дахин “Чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэж лавлаад байгаа нь анхаарал татахаас аргагүй. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг анддаггүй гэдэг шиг найз нөхдийн хувьд Баатарыг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас л ингэж болгоомжлоод байсан хэрэг. Шадар сайд У.Хүрэлсүх ч бас утсаар ярихдаа “бичлэг хийгээгүй биз” гэж анхааруулж болгоомжлоод байсан шүү дээ.
Тэгэхээр Баатар гэдэг энэ хүн алба, амины аливаа ярилцлагаа бичлэг хийгээд баримтжуулаад авчихдаг, түүнийгээ эгзэгийг нь тааруулж байгаад нийтэд задалчихдаг нэгэн бололтой. Ямар сайндаа л цахим орчноор түүнийг:
“Баатар бичлэг хийгээгүй
Баатар бичлэг хийж үзээгүй
Баатар бичлэг яаж хийдгийг ч мэдэхгүй
Баатар ер нь бичлэг гэж юу байдгийг ч мэдэхгүй” хэмээн хошигнов гэж.
mongoliinmedee.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Hobbytoi bish donton gevel yasan yum
Энэ нөхөр ямар ч явдалтай гар юм бэ? Бичхэн л амьтан юмаа