В.Нямхандын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо.
Хурал 10.00 цагаас хаалттай хэлэлцэгдэж эхэлсэн ч 16.00 цагийн орчимд шийдвэрээ гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
Шүүх хуралдаанд улсын яллагчаар Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Болдбаатар, даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан оролцлоо.
Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан В.Нямхандын эх орноосоо урвасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж. Энэ зүйл ангиар буруутгагдаж, гэмт буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм байна.
А.Лхагважав
URL: