Луйс Суарес нэг сар тоглохгүй байж магадгүй
Өнгөрсөн пүрэв гарагт болсон Испанийн Сүпер цомын хариу тоглолт Барселона багийн хувьд тааруу мэдээгээр дүүрэн байлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр Испанийн Сүпер цомыг заналт өрсөлдөгчдөө алдснаас гадна тэдний гол довтлогч Луйс Суарез өвдөгөө гэмтээсэн юм. Тоглолтын дараа Барселона багаас мэдэгдэл хийж, Уругвай довтлогчийг нарийн шинжилгээнд орох болсон гэдгийг дуулгасан юм. Хэдийгээр Суаресийн гэмтлийн талаар албан ёсны онош, мэдээлэл гараагүй байгаа ч Испанийн зарим эх сурвалжууд түүнийг бүтэн сарын хугацаанд талбайд гарахгүй болсон гэж мэдээлж байна.
Гэхдээ Барселона клуб тун удахгүй Л.Суаресийн гэмтлийн талаарх албан ёсны мэдээллийг өгөх биз ээ.
Эх сурваалж: TUR.MN
URL: