Казахстаны парламентын сонгуулийн тов гарлаа
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Ирэх оны хоёрдугаар сарын 15-нд парламентын сонгууль болно” гэж өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
Одоогийн байдлаар түүний тэргүүлдэг нам 107 суудлаас 98 суудалтай байгаа аж. Тус улсын дээд парламентыг “Мазилис” гэж нэрлэдэг билээ.
Ирэх сонгуульд иргэд олон намын тогтолцоог эрхэмлэнэ гэж Н.Назарбаев онцолсон талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн юм.
Харин барууны хэвлэлүүдэд Казахстаны Ерөнхийлөгч улсад нь “Арабын хавар хувьсгалын давалгаа орж ирж магадгүй” гэж эмээж байгаа гэх утга бүхий мэдээлэл Казахстаны хэвлэлээр цацагдсан аж.
URL: