А.Ганбаатар: 60 тэрбумын схемийг ярихад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан

5gnr9fi1j6nref9ihosltukrq4_b

Төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалд холбогдоод байгаа Шинэ Монгол Хаадууд группын захирал А.Ганбаатар өмгөөлөгчийн хамт хэвлэлд анх удаа мэдээлэл өгөв. Тэрээр иргэн Г.Доржзодовын илчлээд байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэдгийг хэлэв. Мөн Г.Доржзодов 2016 оны сонгуулийн өмнө ОХУ-д ашиглагддаг, 2012 оны сонгуулиар АН энэхүү схемийг нь ашиглаж байсан хэмээн танилцуулсан гэсэн юм.

Энэ үеэр өмгөөлөгч Энхтайван “Анх 60 тэрбумын гэх хоёр минутын бичлэг УИХ-ын сонгуулийн өмнө олонд ил болоход хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаж шалгуулсан. Тухайн үед АТГ шалгасан, бичлэгийг эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон учраас прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хоёр намынханд энэ шийдвэрийг хүргэхэд тухайн үед ямар нэг байдлаар гомдол гаргаагүй. А.Ганбаатар өөрийнхөө нэр төрд халдлаа хэмээн шүүхэд хандахад энэ оны зургадугаар сард эх сурвалж тодорхойгүй, эвлүүлэг хийсэн материалаар нэр төрд халдлаа гэж шийдвэрлэсэн. Хэтэрхий их улстөржүүлээд яахав гэдгээр хандсан. Хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа асуудлыг тавина” гэв.

Харин А.Ганбаатар “Миний бие МАН-ын гишүүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сануйгийн зөвлөхөөр ажилладаг. Жил гаруй хугацаанд хууль хяналтын байгууллагад тайлбар мэдүүлэг өглөө. Дээрх газруудаас хэрэг шалгаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахгүй гэсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Энэ байдал хэрээс хэтэрсэн учраас өнөөдөр бодит байдлыг хуулийн хүрээнд хэлэхээс өөр аргагүй болсон учраас хоёрхон зүйлд тайлбар өгье. Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемээ бидэнд санал болгож танилцуулсан. Гэтэл өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод олон удаагийн уулзалтын бичлэгийг нийлүүлээд эвлүүлэг хийсэн байна. Санхүүгийн схемийг надад олон удаа танилцуулсан мөртлөө одоо надад тийм мэдлэг чадвар байхгүй гэж яриад байгаа.

Шинэ Монгол Хаадууд группын дөрөвдүгээр давхар уулзалт болсон нь үнэн. Г. Доржзодовын хийсэн төлөвлөгөөг ярилцахад одоогийн бичлэг дээрх МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй нар байгаагүй. Нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаарх төлөвлөгөө, үйл ажиллагааг ярихад Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Өнөөдөр зөвхөн зургийг нь авчирлаа. Энэ үеэр Г.Доржзодов төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэтэл эдгээр хүмүүс яагаад өнөөг хүртэл дуугарахгүй, үнэн бодит мэдээллийг өгөхгүй байгаа юм бэ. Би Доржзодовын танилцуулсан схем төлөвлөгөөг сонссон үзсэн нь бурууддаг юм бол хамт байсан хүмүүс буруудахгүй байгаа юм бэ. Яагаад Г.Доржзодовын өөрийнх нь яриа байхгүй байгаа юм.

Г.Доржзодовын санхүүгийн схемийг надад бүр нарийвчлаад танилцуулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэггүй учраас ойлгоогүй. Гэхдээ хоорондоо тэрийг нь яриад тоглож байсан юм бий. Бизнесийн байгууллагад 20 гаруй жил ажиллалаа. Ямар нэг байдлаар улс төрийн үйл ажиллагаа явагдахаар янз бүрийн бичлэг гаргаж ирдэг юм бэ. Шударга хүн бол уулзалтад оролцсон бүх хүмүүсийн бичлэгийг гаргах ирэх хэрэгтэй. Г.Доржзодов татварын ерөнхий газар дарга, газар хэлтэст нь ажиллаж байсан, нэр дэвшигчийн зөвлөхөөр ажиллаж, намд тодорхой албан тушаал хашиж байсан юм билээ.

Г.Доржзодов надад анх санхүүгийн схемийг танилцуулахдаа ОХУ-д хэрэглэгддэг, мөн 2012 он АН хэрэглэсэн учраас 2016 онд болох хүчтэй сонгуулиар танай нам ашиглаад явбал ялах магадлал өндөр гээд намын удирдлагуудад тайлбарлаж танилцуулж өгөх талаар удаа дараа надтай уулзсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас үүнээс цаашхыг ярих боломж алга. Шалгаж дууссаны дараа дэлгэх баримт материалууд байгаа. Олон жил нөхөрлөсөн Ц.Сандуйтай өнөөдрийг хүртэл уулзаж чадахгүй явна, намынхаа байраар орох эрхгүй болтлоо доромжлуулж явна” гэсэн юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Намайг цагдан хориогүй” гэсэн мэдэээллийг өгөв.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 August 2017

МАНАН-ын хужаа бүлэглэл дэндүү даварцан байна шүү!!!. Одоо сайн яваа нэгнээ зуурах санаатай хах

Нэр: Anonymous Огноо: 17 August 2017

Ганбаатар ч овоо муу гар юмаа хаха. Эвгүй ам алддаг гар байлээ шүү

Нэр: ) Огноо: 17 August 2017

60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei

Нэр: Tushge) Огноо: 17 August 2017

ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Zuvhun edgeer humuust hariutslaga tootsloo gd MANAN arilahgui, nam tsewershihgui!!!

Нэр: Onon* Огноо: 17 August 2017

60 terbumiinhan ene ganbaataraaaraaai dahij l hewlelin baga hural hiilgej onigoo bolow

Нэр: Зочин. Огноо: 17 August 2017

За юу ч яриад байгаа юм гэхдээ 60 тэрбумийн бичлэг үнэн гэдгийг л мэднэ ОФФШОРчидыг хоож явуул

Нэр: иргэн. Огноо: 17 August 2017

буруу нь тодорхой болоод ирэнгүүд буруугаа бухаж эхэллээ болж үз тэнэг оффшорчид сөнөтүгэээ

Нэр: ТӨРБОЛД Огноо: 17 August 2017

ЭНЭ ИЧДЭГГҮЙ ШИРЭН НҮҮРҮҮДИЙГ БУРХАН ӨӨРӨӨ ЯАХА МЭДЭЖ БАЙГАА…ГЭМЭЭ УХААРАА АРЧААГҮЙ ХУДАЛЧ ГАР БАЙЛЭЭ ШДЭЭ

Нэр: Anonymous Огноо: 17 August 2017

hudal ugend itgehgue

Нэр: Anonymous Огноо: 18 August 2017

Ккк ичиж үхлээ өмнөөс нь

Сэтгэгдэл бичих