Засгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно

915a3c1bfe830e7aoriginalЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдах хуваарьтай байсан ч МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай давхацсанаар орой 17.40 цаг хүртэл хойшлоод байсан. Гэвч ирц хүрээгүйн улмаас хойшлогдоод, өнөөдөр хуралдахаар болсон байна. Тэгвэл өнөөдөр хуралдааныг 11.00 цагаас хийхээр товлосон байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
“Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл Ж.МӨНХБАТ
2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай* Ж.МӨНХБАТ
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай* Ж.МӨНХБАТ
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай Н.НОМТОЙБАЯР
Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар Ж.МӨНХБАТ
Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай Ц.МӨНХ-ОРГИЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих