Катар улс 80 орны иргэдийг визгүй зорчуулна

5462bfd6a6ff1841879914a58a8a1b45_x3Катар улс 80 орны иргэдийг визгүй нэвтрүүлэх болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлажээ. Тус улсын аялал жуулчлалын яамны аялал жуулчлал хөгжүүлэх газрын дарга Хассан Аль-Ибрахим энэ шийдвэрийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан бөгөөд ингэснээр Катар улс Персийн булан дахь хамгийн нээлттэй орон болж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Визгүй зорчих 80 орны иргэдийн гадаад паспорт нь 6 сараас доошгүй хугацаагаар хүчинтэй байх ёстой бөгөөд хил дээр бүртгэлийн хуудас бөглөх юм. Иргэд иргэний харьяаллаасаа хамааран Катар улсад 3 сарын хугацаагаар зорчих эрхтэй байна. Эсвэл 30 хоног зорчиж, дахин 30 хоног сунгах эрхтэй байх юм. Визгүй зорчих орнуудын тоонд Америк, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг орнууд багтаж байгаа юм байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт зэрэг улсууд Катар улсыг терроризмыг дэмжсэн хэмээн буруутгаж, дипломат  харилцаагаа тасалсан. Харин тус улс террорист бүлэглэлтэй холбоогүй хэмээн мэдэгдэж, энэ явдлыг шударга бус гэж үзэж байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих