Г.Энхболор: Инноваци жижиг зүйлээс эхэлдэг

86t17jj2om19beks5036irqkg_b

Бизнес хөгжил”  булангийнхаа  энэ  удаагийн зочноор  “Co-In” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхболорыг урьж ярилцлаа.

-Дэлхийн банкны зөвлөх, Монгол дахь гарааны бизнесийн байгууллага зэрэг хэд хэдэн газар та харьяалагддаг юм билээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-МУИС-ийг банк санхүүгийн чиглэлээр төгсөөд Монголбанкинд хэсэг хугацаанд ажилласан. Цаашид өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж үзээд АНУ-д банк санхүүгийн чиглэлээрээ мастерт сурахаар явсан л даа. Суралцаж байхдаа, Дэлхийн банкны олон улсын санхүү эдийн засгийн моделд үнэлгээ хийх ажилд 30 хоног ажиллах боломж олдсон. Тухайн үед Дэлхийн банкнаас монгол болон бусад улс орнуудад цахим засаглалын чиглэлийн төслүүдийг ид хэрэгжүүлж байсан үе. Узбекстан Афганистан зэрэг жижиг улс орнуудын чадавхийг бэхжүүлэх буцалтгүй тусламжийн төслүүд зэрэг олон төслүүд хэрэгжиж байсан. Миний хувьд Монгол Улсад зургаан жилийн турш үргэлжилсэн ухаалаг засаг төсөл дээр үргэлжлүүлэн ажилласан. Судалгаа хийж, санхүүжилт босгох, засгийн газруудтай хамтрах, мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зэрэг өөр өөр төслүүд дээр ажилладаг байснаараа маш их зүйлийг сурч боловсрох туршлага болсон.

Монголд ирэнгүүтээ л Стэнфордын аргачлалын гол үндсэн хэсэг болох   инновацийг бүтээх аргачлалыг судалж, Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор залуустаа заадаг байсан. Цаашлаад энэ чиглэлийн сонирхол бүхий залуустайгаа нэг баг болон ажиллаж эхэлсэн. Мөн монгол залуустайгаа хамтраад Фейсбүүкт ажиллаж байсан, Стэнфордын дизайнфинкийн аргачлалыг зааж байсан Кэйтрия, Америкт дата дүн шинжилгээний өөрчлөлтийг хариуцан ажилладаг Аднан,  Малайзын засгийн газрын инновацийн шинэ бодлогыг боловсруулан ажилладаг Бен гэх залуусын баг бүрдүүлээд инновацийн зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажиллаж байна. Энэ  баг маань Маккензи зэрэг дэлхий нийтэд инновацийн зөвлөгөө өгдөг  хүмүүст зөвлөдөг. Монголд үүсгэн байгуулагдаж үйл  ажиллагаагаа эхэлсэн энэ компанийг, Азид инновацийн зөвлөгөө өгдөг компаниудаас номер нэг ойлгож болно. Манай бизнес моделийн үндсэн гол концевци нь та бүхний өмнө нь хэзээ ч сонсч байгаагүй анхны iphone, Ipad, Laptop зэрэг маш олон компаниудын нэр дор явдаг бүтээгдэхүүнийг гарахад нь тусласан компани байдаг. Энэ мэтчилэн сүүлийн арван жилд маш олон мундаг залуучуудтай хамтарч ажилласан.

-Инновацийг  ойлгох  ойлголт  нь монголчуудын хувьд янз янз байх шиг. Ер нь  инноваци гэж  юу юм бэ?

-Хүмүүс инновацийг маш их хөрөнгө, нүсэр том технологи шаардсан ажил гэж ойлгодог. Инноваци нь маш жижиг зүйлээс л эхэлдэг. Бага зардлаар их хэмжээний нөлөө үзүүлэх зүйлийг инновациар шийдэж болдог. Хүн болгоны харж чадаагүй зүйлийг, зөв бүтэцтэйгээр, дараа нь үлдэцтэйгээр бодож сэтгэдэг үйл явцыг инноваци гэж хэлээд байгаа юм.

Залуус  маань глобалчлагдаад маш  том  зорилготой болсон байна.

Монголын жижиг зах зээлээс, өөр зах зээлд гармаар байна. Шинэчлэгдэхгүй л бол бидний  явуулж байгаа маркетинг, брэндинг болохоо больсон байна гэдгийг залуу үе маань ойлгоод бидэнтэй хамтарч  ажиллаж байна л даа. Зүүн өмнөд азийн 670 сая хүн амтай зах зээлд хэрхэн гарч  ажиллах тухай тэд ярьж байна. Дотооддоо өрсөлдөх гэхээсээ илүүтэй, нэгдэж хамтдаа юм хийх хэрэгтэйг ойлгожбайгаад би хувьдаа баяртай байдаг.

-Инновацийг хамгийн сайн ашиглаж  байгаа компанийг нэрлэвэл?

-“Сүү” ХК-ийн залуус инновацилаг бүтээгдэхүүн  их  гаргаж байгаа харагддаг. Хүний биед  хэрэгтэй бактерийг агуулсан “Биофит” тараг саяхан  гаргасан байсан.  Импортоор орж  ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнтэй чанарын хувьд яг ижил, хэрнээ боломжийн үнэтэй гээд хэрэглэгчийн худалдан авах нөхцөл, сэтгэл ханамжийг бүхэлд нь бүрдүүлсэн байгаа нь  өөрөө  инноваци юм.

“Маамуу” хүүхдийн сүү гэхэд барих бариултай, соруултай гээд  хэрэглэгч худалдан авалт хийн,  задлаад  уух  хүртэлх мэдрэх  мэдрэмжийг л хэлээд байгаа юм. Үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ зарахдаа, цаана нь өгч байгаа үнэ цэнийг гаргаж  ирж  чадахгүй байх шиг харагддаг.

Монголд өрсөлдөх зах зээл нь жижиг ч хэрэглэгчид жижиг зүйлст ч  ач холбогдол өгдөг айхтар болоод байна.

-Таны хүрээллийн цөөн хэдэн залуус л нэгдээд шинэ санаа, шинэ технологи,  гарааны бизнесийн талаар дуугарч, арга хэмжээ зохион байгуулж байгаа харагддаг. Төр  засгийн зүгээс хэр ойлгож дэмжиж байна вэ?   

- Улс  орондоо хэрхэн  хувь нэмрээ оруулах  вэ. Түүний тулд бид юу хийх вэ гэж “Startup mongol”, “lend.mn”, “IWFCI”  зэрэг  төрийн бус байгууллагуудын найз нартайгаа уулзах болгондоо ярьдаг. Маш том газар нутагтай, гуравхан сая  хүн  амтай,  агаарын  орон  зай  чөлөөтэй гэх зэргээр Монгол  Улсад  маань  биднээс хамааралгүйгээр олон давуу талууд байна. Гагцхүү  удирдлагын  түвшинд ажиллаж байгаа 76 гишүүн маань нэгдэж байгаад зөв бодлого гаргах хэрэгтэй байна. Дэлхийн аль  ч  улс  оронд хэрэгжүүлж амжаагүй байгаа  бодлогуудыг хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт өөрөө л  орж ирнэ. Тухайлбал: Дрон нисгэх, туршилт хийхэд  хамгийн ээлтэй  орон  гээд зарлахад л том компаниуд өөрсдөө ороод ирнэ. Бид өөрсдөө  ирээдүйн  чиг хандлагаа  зөв  тодорхойлоод явбал  хууль эрх  зүйн  орчинг  бүрдүүлээд явж  болох юм шиг санагддаг.

-Шинэ мянганыхан юу  хүсч байгааг судлаад тэдэнд чиглэсэн бизнес  хийвэл амжилттай болно гэж зөвлөдөг  юм байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү? 

-Манай монголчууд хүүхдийг “Чи хүүхэд байж  дуугүй  бай” гэсэн хандлагатай байдаг. Угтаа бол чиний ирээдүйн харилцагч гэж харах хэрэгтэй. Энэ насны  хүүхдүүд юу сэтгэж байна, өдөр  тутам юунд мөнгөө  үрж байна гэдгийг харах хэрэгтэй. Өсвөр  үеийн хүүхдүүдийн үзэж харж байгаа ертөнц тэс өөр байгааг анзаарч ирээдүйд юу  хүсэхийг мэдрэх нь чухал.  Хэрэглэгчээ зөв  ойлгож тэдэнд зориулсан инновацилаг бүтээгдэхүүн  гаргаж байж л  зах зээлд амжилттай  ажиллана.

-Тогтвортой байгаль орчинд ээлтэй байх, бизнесийн чиг хандлага бий болчлоо. Энэ  төрлийн бизнес эрхлэгчид ч нийгэмд эерэгээр үнэлэгдэж, түүнийгээ дагасан боломжуудыг ч эдлэх болжээ?

-Яалт ч үгүй дэлхийн бизнесийн чиг хандлага байгаль орчинд ээлтэй ногоон байхыг шаардаж байна. Бизнесээ энэ чиглэл рүү хөгжүүлбэл эхэндээ өртөг өндөртэй ч урт хугацаанд үр  өгөөжтэй байдаг. Алсдаа олон улсын байгууллага  болон бусад хөрөнгө  оруулалтыг  татахад илүү хялбар болдог.  Хүн ам ихтэй газар нутаг багатай улсад  яалт ч үгүй  байгалийн нөөц шаардаагүй эко зүйлүүд рүү  илүү  их хөрөнгө оруулалт  хийгддэг юм билээ.

Олон улсад хөрөнгө оруулалт  хийж байгаа нөлөөллийн хөрөнгө оруулагчдын  гол  тавьдаг шаардлага  нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эко байх.Ихэнх хөрөнгө оруулагчид санхүүжилтээ тийшээ л өгч байгаа болохоор яах аргагүй  тэр  чиглэлд бизнесээ хийх  шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих