Би Солонгосд аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай жирийн л нэгэн Монгол ээж

150276462959925e555c351Би Солонгосд аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай жирийн л нэгэн Монгол ээж. Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл юм даа. Энэ хүмүүсийн цаана хайртай хань ижил үр хүүхэд нь бэтгэрэн байгаа. Үнэндээ томчуудын идсэн дутаасан төсвийн цоорхойг яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золин байж нөхөх ёстой юм бэ. Бидний олсон мөнгө монголд баялаг болж очдог гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Иргэн чинь үгүй бол төр байгаад хэрэг байна уу. Гэрээ ч бай харалсан ч бай энд байгаа залуус 24 цагийн талд нь ажиллаад салж унах гэсэн биeэ талд нь амрааж, эрүүл мэндээ чимх чимхээр алдан, хайртай бүхнээ санагалзан, хамаг хэрэгцээгээ хорин байж хэдэн төгрөг хураадаг гэдгийг өөрийн биeээр үзээгүй л бол ээж аав нь ч байсан ойлгохгүйээ. Монголоос анх ирсэн хүмүүс их дураараа ажил олоод өг, тосч ав энээ тэрээ гэж нутагтаа байгаа юм шиг сэтгэнэ. Гэтэл энэ газар бүх юм цаг минутаар яригдана. Сард 2-4 удаа л тогтсон хугацаанд амрах эрхтэй. Ирээд удаагүйчүүд нь хүн тосох нь битгий хэл өөрөө ч төөрөөстэйг мэдэхгүй. Туслаж чадахгүй бол хэдэн төгрөгний бараа хараад хамраа сөхсөн, хүн чанаргүй энэ тэр гэж нөгөө хэдийгээ муулах . Харин ч энд байгаа хүмүүс ихэнх нь 3 сараар ирсэн нэгэндээ ажил олж өгч, хэлмэрч хөтчийг нь хийдэг. Гэр бүлээ санааг нь зовлохгүй гэсэндээ зовлонгоо нууж ажиллаж сурсан, ээж ааваа гэр бүлээ, ах дүүгээ нуруундаа үүрсэн мундаг залуус байдаг юм шүү. Зовон байж олсон мөнгөө өөрөө ч хэрэглэж чадахгүй ар гэрлүүгээ явуулдаг гэдгийг бүгд мэдэхгүй. Нэгэн удаа тун ч үзэгэлэнтэй нэгэн бүсгүйтэй таарсан юм . Энд ирээд арван хэдэн жил ажилласан гэх тэр бүсгүйн гарыг хараад би Монгол эмэгтэйчүүд ямар их тэсвэр тэвчээртэйг гайхсан. Мойныж эвэрштлээ ажиллажээ. Бүсгүй хүний гар гэдэг тухайн эмэгтэйн нэрийн хуудас нь байдаг . Бүсгүй санаандгүй ээжтэйгээ ярьж байхад нь би сонсчилоо
- Ээж нь жаахан массаж иллэг хийлгэдэг юм билүү
- Тэгээч ээжээ …би танд мөнгө явуулъя … Иййшшш охин чинь энд ар гэр лүүгээ ахиухан мөнгө явуулахын тулд бага идэж хувцасны аль хямдыг өмсөж явдаг юм шдээ .. цаг наргүй ажиллахдаа алжаалаа тайлаад өөртөө массаж ч хийлгэж үзээгүйм шдээ гэж хэлмээр санагдав . Хөөрхий тэр ээжийн буруу гэж юу байхав .Төсөөлөлд нь охин нь их сайхан улсад тансаг амьдардаг л гэж бодогдог биз . Найзууд маань надаас ганц л зүйлийг асуудаг . Чи яваад хэдэн сар болжээн,олон сар болжээ….гэнгүүтээ хэцүүдэж байгаам байна даа яаж зохицуулж байна гэж. Миний төлөө санаа зовоод ч байгаа юм шиг хэрэгт дурлаад ч байгаа юм шиг энэ асуултанд нь хариулах хэцүү . Хүн юм чинь хэцүү л байлгүй яахав. Тэглээ гээд бид алдрах эрх байхгүй. Солонгосд ажилласан хүн олон зүйлийг сурдаг . Цагыг ягштал барихыг ажилын эвийг олохыг тэвчээрийг тэвчиж сурдаг . Хамгийн гол нь ажилыг сэтгэл гаргаж хийж сурна . Гадаадад амьдарч буй үр хүүхэд хань ижил ах дүү хамаатан садан тань байдаг бол тэдэндээ сэтгэлийн дэм итгэлийн гал хайрлаж байгаарай . Хайртай охин, хүү, ханийн чинь явуулсан мөнгө ямар их хөлсний үнэ гэдгийг мэдрээсэй. Хардаж сэрдэлгүй ажлыг нь тайван хийлгээсэй. Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай Нутгаа санасан сэтгэл ганцаардсан нэгнээ халуун дулаан үг урам хайрлаж байгаарай гэсэн үүднээс энэхүү постыг оруулав .
Ялгах салгахын ухаанаар хандана биз дээ. Эцэст нь хэлэхэд
МОНГОЛЧУУД ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХАЖУУД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨӨД ИНГЭЖ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨЧ ТӨР ЗАСАГ МИНЬ.
2017″08″17 Өмнөд Солонгос улс Г.ТЭС


URL:

Нэр: Зочин Огноо: 12 December 2017

Яамаар ч юм дээмонгол хүний энэ амьдралыг. Яасан ч хэцүү хорвоо вэдээ. Би ч бас энэ хүмүүсийн адил нуруу ууцаа тасартал ажиллаж байгаад ирлээ.
Гэхдэээ Солонгос боссоос цалингаа авмагц нуруу тэнийх шиг болдог шүү. Бас тэндээс суралцах зүйл их байдаг.

Сэтгэгдэл бичих