Ким Жон Ун цэргүүддээ дайралтад бэлэн байхыг тушаажээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун армидаа цохилтод бэлэн байхыг тушаасан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэгвэл Европын Холбооны аюулгүй байдал болон дипломат албаны тэргүүн Ф.Могерини Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг зөөлрүүлэхийг уриаллаа. Хойд Солонгосыг тойрсон нөхцөл байдлыг намжаах нэн чухал шаардлагатай байгааг Федерика Могеринигийн албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ.
“Энэ бол Европын Холбооны хувьд тэргүүлэх ач холбогдолтой зүйл. Бид бусад олон улсын нийгэмлэгийн адил ажиллана. БНАСАУ-ыг өдөөн хатгалга хийхээ болихыг уриалж байна. Энэ улс дэлхийн болон бүс нутгийн түвшинд нөхцөл байдлыг хүндрүүлж байна” гэж Европын Холбооны аюулгүй байдал болон дипломат албаны тэргүүн өгүүлжээ.
Ф.Могерини түүнчлэн Европын Холбоо хэлэлцээрийн замаар нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна гэсэн байна.
Харин Хойд Солонгосын удирдагч Ким АНУ эхлээд зөв аргыг олох хэрэгтэй гэжээ. Мөргөлдөөнөөс зайлсхийж л байвал АНУ эхлээд буулт хий гэсэн утгатай мэдэгдлийг тэрбээр хийсэнбайна.
О.Чанцаа
URL: