“Хүннү эйр” компани 66 хүний амийг эрсдэлд оруулжээ
“Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар чиглэлийн (ULO-ULN) MR 162 дугаартай “MML-161 Fokker-50” загварын онгоц ослын буулт хийжээ. Хөөрөөд төд удалгүй онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарч эрсдэлтэй нөхцөлд хүрсэн байна.
Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоны буудалд ослын буулт хийж, газарджээ. Тухайн үед “Fokker-50” загварын онгоцонд 66 хүн зорчиж явсан байна. Энэхүү ослын буултын шалтгаанд дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотыг зорьсон ч өнөөг хүртэл энэ талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Хамгийн харамсалтай нь олон хүний алтан амь тээж явдаг тус компанийнхан жилийн жилд байс гээд ослын буулт хийж, нислэгээ хойшлуулдаг. Одоогоос гурван жилийн өмнө Ховд аймаг руу УИХ-ын гишүүн М.Зоригт, М.Батсуурь гишүүний хамт Хүннү айр ХХК-ийн нислэгээр нисч явах үед ослын буулт хийсэн талаар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Энэ талаар эх сурвалжууд “Онгоцонд техникийн саатал гарсан.
Уг нь Ховдоос Улаанбаатар руу нисч байсан ч онгоц нь эвдэрсэн учраас замдаа Улиастайд буусан” хэмээн мэдээлсэн байдаг. Түүнчлэн Улаанбаатараас – Манжуур чиглэлийн Хүннү айр ХХК-ийн MR841 тоот нислэгийн онгоц хөөрөхөөр хөдөлж байгаад нислэгээ хойшлуулсан, Хонконг-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд техникийн саатал гарсан, мөн энэ чиглэлийн “MR 885” онгоц нь гурван цаг гаруй саатсан гээд “Хүннү эйр” компанийн зорчигчдынхоо амь насыг эрсдэлд, аюулд оруулсан мэдээллүүд цөөнгүй байна.
Эх сурвалж: 24tsag.mn
URL: