Мөнгө угаасан гэх Австралийн хамгийн том банкны захирал ажлаа өгнө

52h3jj86n31d1urc9ta1ojc2av_bАвстралийн хамгийн том банк болох Commonwealth Bank-ны гүйцэтгэх захирал Иан Нарев ирэх оны зургадугаар сард ажлаа өгнө хэмээн мэдэгджээ. Одоогоор тус банк нь мөнгө угаасан хэргээр сэжиглэгдэж байгаа билээ. Өчигдөр тус банкнаас мэдэгдсэнээр Наревийн ажлаа өгөх хугацаа нь өөрийг нь залгамжлах хүнийг томилохоос ихээхэн хамаарч байгаа хэмээн тус банкны ерөнхийлөгч Катерин Ливингтон хэлжээ.

Бэлэн мөнгөний машин дахь мөнгийг алан хядах ажиллагааны санхүүжилтэд зарцуулсан байж болзошгүй гэсэн сэжиг бүхий маргаан бий. Иймд тус улсын Үнэт цаасны зохицуулагчид өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтаа эхэлсэн юм. Өдгөө 50 настай Нарев 2011 оны арванхоёрдугаар сараас хойш энэхүү албыг авч ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тэрээр зээлдэгчдийн ашгийн дараалсан найман тайланг хүлээлгэн өгчээ.

Өчигдөр Сиднейн 10:06 цагт Commonwealth Bank банкны хувьцааны ханш 0.7 хувиар өсч 81.03 австрали доллар болсон байна. Энэ сарын 3-наас эхлэн мөнгө угаасан байж болзошгүй маргаанаас үүдэлтэйгээр тус хувьцааны ханш бараг дөрвөн хувиар унаад байна.

Харин одоо Наревийн хувьд бүхий л хүрсэн амжилт нь энэхүү мөнгөний маргаанд сүүдэрлэгдсэн гэж хэлж болохоор юм. Commonwealth Bank  харилцагчдынхаа хохирлыг барагдуулахад 29 сая австрали доллар буюу 23 сая ам.долларыг төлсөн байна. Санхүүгийн хангалтгүй зөвлөгөө тусламж зэрэг асуудлаас болж харилцагчид нь ийнхүү гомдол гаргасан юм.

Kapstream Capital-ийн Сидней дэх санхүүгийн менежер Реймонд Лийгийн хэлснээр Наревийн залгамжлагчид харилцагчдынхаа итгэлийг олох өндөр хариуцлага ногдох аж. “Юун түрүүнд одоо яригдаад байгаа маргааныг намжаах нь хийх ёстой хамгийн чухал ажил” гэж тэрээр хэлж байна. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хорооноос Commonwealth Bank-ийг 624 сая ам.долларыг угаасан хэмээн сэжиглэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих