Өөрсдөө дэглэсэн юм биш үү
Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн турш Солонгосын олон ангит киноноос ч илүү олны анхаарлыг татлаа.
Хэн шадар сайдыг тагнах даалгавар өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ хэрэгт хардагдаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар хэзээ ч, хэнийг ч мөрдөн дага гэсэн даалгавар өгөөгүй гэдгээ мэдэгдчихсэн. Харин У.Хүрэлсүх сайд чимээгүйхэн байгаа ч, түүний ажлын албаныхан болон өмгөөлөгч нь байсхийгээд л хэвлэлийн хурал хийж, сонин, сайтад мэдээ, ярилцлага нь нийтлэгдэн, уг асуудлыг олон ангит киноны төвшинд аваачин, “ээдрээт үзэгдэл” үргэлжилсээр байна. У.Хүрэлсүхийг дэмжигч залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүд ч МАН-ын их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардсаар байгаа юм.
Нэг талаар, намын удирдлагуудын дунд томоохон зөрчил үүссэн мэт харагдавч, нөгөө талаас намын даргад санаархаж буй хэн нэгний зохиол өрнөж буй мэт. Тус зохиол У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэх гэрч Ч.Батболдын яриагаар эхэлсэн. Түүний яриа одоогоор үнэн худал нь нотлогдоогүй байна. Дээр нь хуулийнхан гэрч Ч.Батболдыг болон иргэн А, Ж нарыг баривчилсан. Мөн А нь шадар сайдын эгчийн хүүхэд бөгөөд тэдэнтэй хамт У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг ч мөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр А, Ж нь Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч бөгөөд тагнах үйл ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа гэх. Гэтэл юуны учир А гэгч найз Ж-ыхаа хамтаар нагац ахаа мөрдөх ажиллагааг зохион байгуулах болов гэдэг нь сонин. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. МАН-ын их хурал болох нь тодорхой. Тэд хурлаар дотоод асуудлаа хэлэлцэж, даргаа сонгох нь ч гэсэн цаг хугацааны асуудал.
Энэ мэтээр өрнөж буй үйл явцыг харвал, Шадар сайдыг тойрсон дуулиан МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуулж, намын даргын суудлыг авах гэсэн У.Хүрэлсүхийн багийнхны төлөвлөгөө юм биш байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүрэлсүх сайд шиг ажлаа сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэж удирдаж чадаж байгаа хэн байгаа юм бэ. онцгой байдлын албаны мянга мянган залуусын төлөө цаашлаад эх орныхоо төлөө энэ хүнээс өөр хэн ингэж тэмцэж зүтгэж байгаа юм бэ. чи хэл дээ
Энэ хүн ажилаа хийсэн шиг хийдэг хүн. Одоо ингэлээ гээд дарагдахгүй нь тодорхой
Бүгд мэдэж байгаа шдээ. МАН шинэчлэл хийх хэрэгтэй болсон гэдгийг
Эр хүний хамгийн чухал зүйл нь нэр төр гэр бүл байдаг юм. Хүрэлсүх цэргийн хүн. Буурьтай суурьтай эр хүн. Хэзээ ч Эрдэнэбат Энхболд Сандуй Элбэгдорж нтр шиг худлаа ярьж хулгай хийхгүй, улсаа худалдахгүй
цэрэнчимэд найзыгаа шоронд7жил хатаасан луйварчин МАН еронхий нарийн бичгийн даргын ажилд санаархаж байгааа нь ил боллоо Ийм палкаар удирдуулчааад юу л бодож суухын болоо ман хан хэ хэ ирээдуйн Сталингийн тавьсыа Ежев шиг хэдэн монголчуудын толгойг угаачхаад би юу хийчхэвээ ежилсон харцаар хараад тэнэгтээд сууж байх сайхан гардааа Одоо тавьж
байгаа жvжгийнээ муухан найруулагчтай жvжиг бна !!!! чиний карерь дууссан тул эхнэрээ Сологостоо асраад явж байдаа лалраа!!! Монголын баялагт санаархагч минь!!! эх орондоо чи хэдэн уйлдвэр барьсын чи, чамд луйвардуулсан монг/ д л их байгаадаа газрын гаваар далд ор!!!!!