Өөрсдөө дэглэсэн юм биш үү
Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн турш Солонгосын олон ангит киноноос ч илүү олны анхаарлыг татлаа.
Хэн шадар сайдыг тагнах даалгавар өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ хэрэгт хардагдаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар хэзээ ч, хэнийг ч мөрдөн дага гэсэн даалгавар өгөөгүй гэдгээ мэдэгдчихсэн. Харин У.Хүрэлсүх сайд чимээгүйхэн байгаа ч, түүний ажлын албаныхан болон өмгөөлөгч нь байсхийгээд л хэвлэлийн хурал хийж, сонин, сайтад мэдээ, ярилцлага нь нийтлэгдэн, уг асуудлыг олон ангит киноны төвшинд аваачин, “ээдрээт үзэгдэл” үргэлжилсээр байна. У.Хүрэлсүхийг дэмжигч залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүд ч МАН-ын их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардсаар байгаа юм.
Нэг талаар, намын удирдлагуудын дунд томоохон зөрчил үүссэн мэт харагдавч, нөгөө талаас намын даргад санаархаж буй хэн нэгний зохиол өрнөж буй мэт. Тус зохиол У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэх гэрч Ч.Батболдын яриагаар эхэлсэн. Түүний яриа одоогоор үнэн худал нь нотлогдоогүй байна. Дээр нь хуулийнхан гэрч Ч.Батболдыг болон иргэн А, Ж нарыг баривчилсан. Мөн А нь шадар сайдын эгчийн хүүхэд бөгөөд тэдэнтэй хамт У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг ч мөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр А, Ж нь Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч бөгөөд тагнах үйл ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа гэх. Гэтэл юуны учир А гэгч найз Ж-ыхаа хамтаар нагац ахаа мөрдөх ажиллагааг зохион байгуулах болов гэдэг нь сонин. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. МАН-ын их хурал болох нь тодорхой. Тэд хурлаар дотоод асуудлаа хэлэлцэж, даргаа сонгох нь ч гэсэн цаг хугацааны асуудал.
Энэ мэтээр өрнөж буй үйл явцыг харвал, Шадар сайдыг тойрсон дуулиан МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуулж, намын даргын суудлыг авах гэсэн У.Хүрэлсүхийн багийнхны төлөвлөгөө юм биш байгаа.
Эх сурвалж: Мminfo.mn
http://mminfo.mn/politics/news/14133
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дагаж байгаа хүмүүсийг нь баримтжуулуулсан гэж байхад чи юу ойлгодог мал болоод ийм юм бичдэг байна аа
Мөнгө авж дэмий балай юм бичхээ болиочээ яг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л харагдаж байна. Аятайхан нийтлэл бичиж чадахгүй бол худлаа ярьхаа болиоч. Хүн итгэтэл худлаа ярьж чадахгүй бол битгий нийтлэл бич
МАН ОДОО БОЛИОЧ ЭЭ …АРД ТҮМЭН НҮДТЭЙ ШҮҮ .НААД ЛУЙВАРЧДАА МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЧАДАЛ ТАНАЙ НАМД БАЙХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ӨӨРСДӨӨ ТӨРИЙН ЭРХИЙГ ӨГ…БИД ТА НАРЫГ СОНГОСОН БАС БУУЛГАЖ ЧАДНА…ХЭДИЙ ХҮРТЭЛ МОНГОЛЧУУДААР ТОГЛОХ ГЭСЭН НАМ БЭ….
2ын хооронд иймхэн зүйл дээр жүжиг тоглох хүн биш гэдэгийг би цээжээрээ хамгаалж чадна. Жинхэнэ эр хүн Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг Төрд хэрэгтэй УЛС ТӨРЧ ЭР ХҮН
МАН гаднаасаа биш дотроосоо идээ бээрэндээ баригдаж байгаа ч бас дотроосоо түүнийг шахаад гаргах зүрх зоригтой шинэ ЭД ЭС байгаа гэдгийг мэдрүүлээд гаргаад шахаад зайлуулах хэрэгтэй
Эрдэнэбат нээрээ шударга өрсөлдмөөр юмаа. Сайн хүнийг гүтгэчих юм олдохгүй л хачин2 мэдээлэл тарааж байх юм. Яасан ч их мөнгөтэй юм. Бодвол бид нарын татвараар л тоглоод байгаа байхдаа
Хужаа нарын санаанд гүйцэгдэхгүй шүү. Хүрэлсүхийг дарах гэж олон янзаар үзэж байнадаа
МАН цэвэрлэгээ хийх цаг нь яах аргагүй болсон. Шинэ үе залуус гарч ирж хуучин дэглэмийг унагах ёстой