Э.Бат-Үүл гишүүн хэвлэл мэдээллийнхэнтэй дайн зарлахаар эрсэлсний учир
Гишүүд удаа хэвлэл мэдээллийнхний амыг барьж нүдийг бож байгаад сонгуульдацгаахаар шийдэж. Нэг бодлын ичсэн хүн хүн ална гэдгийн үлгэрэрхүү юм болоод байгаа хэрэг. Үнэндээ бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг сарын цалингийн доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно” гэсэн зүйлийг уг хуульд оруулахаар болж гишүүд дэмжсэн билээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын Сонгуулийн хуулийн төслийн талаар санал боловсруулж УИХ-д албан бичгээр хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч саналдаа “Сонгуулийн тухай хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “39.22. Энэ хуулийн 39.1, 39.3, 39.7, 39.10, 39.13-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгоно.” гэж заасан нь шударга бус байна” гэж тодорхой өгүүлсэн байсан.
Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Хэвлэлд ногдуулах торгуулийг эргэн харахаар боллоо. Хэн нэг улстөрчийн захиалгат, төлбөрт нийтлэл, нэвтрүүлэг бус, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл худлаа байвал торгууль ногдуулдаг байх талаар байнгын хороо санал боловсруулж ажлын хэсэгт оруулахаар болсон.
Хэдийгээр эрхэм түшээд, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байхдаа болон нэр дэвшин өрсөлдөж байхдаа дөрөв дэхь засаглал хэмээн сонин хэвлэлд хайр зарлан намирч байсан ч өдгөө тэдэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг хэрэггүй юм үгүй болсон аж. Ний нуугүй хэлэхэд зарим нэг нөхөд ийн аяглахад тэгтлээ гоморхохгүй ч байж мэднэ. Учир нь угаасаа л хатуу үнэн үг сонсох дургүй басхүү баахан “но”-той төрийн түшээдтэй гэдгээ нийт монголчууд мэдэх хойно.
Гэвч ардчиллын алтан хараацай, Монгол улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүлийг хэвлэл мэдээлэлтэй хатуу “тэмцэнэ” хэмээн хэлэхийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр эл эрхэм хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэцүү худал мэдээлэл их цацагддаг. Хийрхэх үндэсмдлэлийг тэд тавьж өгдөг ухааны үгийг харин ч нэг гацахгүй хэлж банйа билээ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хатуу хяналт тавих ёстой гэсэн байр суурь дээр гишүүн Э.Бат-Үүл хатуу зогсоно гэх мэдэгдлийн цаадтай энэ нөхөр чинь элдэв самууралд автчихсан юм биш байгаа гэх хардлага төрсөн. Өмнө нь хэвлэл мэдээллийнхэнтэй нэгдэнбусармаг шударга бусын төл өтэмцэнэ гэдэг басч гэж хэрэндэ тэмцэхчээ аяддаг байсан тэрбээр энэ удаа өөрөө бусармаг үйлдлийг гардан хийлцдэг болсон учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хатуу хяналтан дороо байлгах гээд байгаа хэрэг биш гэж үү.
URL: