Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17. Бархасбадь гариг. Билгийн тооллын 22. Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 08.21 цагт мандан 17.31 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Төлөг тавих, морь уралдах зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад идээ ундаа элбэг олдоно.


URL:

Сэтгэгдэл бичих