У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болох нь

9973

Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайдаар томилогдоод удаагүй байсан С.Баяр эх орондоо эргэж ирэх хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд оров. Тэрбээр ямар учраас ийн аашлав гэх асуултын тэмдэг үүнтэй зэрэгцэн олон хүнийг эргэлзэхэд хүргэж байна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр аашилж байсан нөхөд ч байх ёстой байрандаа очиж байх жишээний. Ямартай ч С.Баяр намаа авахаар ирж яваа бололтой. Түүн шиг зангарагтай улстөрчийг олоход хэцүү гэдгийг өрсөлдөгч намынхан нь хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа нэр хүндийг нь унагаахын тулд олон ч башир арга хэрэглэж, шороотой хутгах гэж оролдож байсан удаатай. Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах зөвлөхийн суудалд суухаар улайран зүтгэж яваа хатагтай Г.Уянга нэгэнтээ түүнийг авлигын загалмайлсан эцэг болгох гэж кампанит ажил явуулсан ч тусыг эс олсон. Иргэд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг байсан учир энэ ажил нэг их урагшлаагүй биз. Хөл, толгойгоо олохоо байх дөхсөн МАН-ынханд яг одоо С.Баяр шиг хүн хэрэгтэй байгаа. Намаа сүйрэн унахыг харж тэвчихгүйдээ С.Баяр Элчин сайдаасаа татгалзах саналыг гаргасан болов уу. УИХ-н сонгуульд нэр дэвшихээс айж, Д.Гантулга гэгчийн араар нуугдаж байсан У.Хүрэлсүх өнөөдөр Шадар сайдын суудалд суучихаад намын даргын суудлыг авна гэж даналзаж яваа нь түүнд шударга биш санагдаа биз. Угтаа бол сонгуульд нэр дэвшиж, хариуцлага үүрэхээс татгалзсан У.Хүрэлсүхэд Шадар сайдын суудал ч ахдахаар байсан ч намынхан нь түүнд өгөөмөр сэтгэл гаргаж, гар сунгасныг түүний оронд ухаантай хүн байсан бол хэдийнэ ойлгоод нэгэн сэтгэлээр 2020 оны ялалт руу намынхантайгаа хамт зүтгэх байсан нь лавтай. Харамсалтай нь У.Хүрэлсүх тийм биш гэдэг нь тогтоогдлоо. Төрсөн ах, дүүсээрээ өөрийгөө тагнуулах жүжгийг зохион байгуулж, өөрийгөө доог тохуу болгоод амжив. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ямархуу арга барил хэрэглэж, сонгуульд ялсныг тэр хажуунаас нь харж суусан эрхэм. Харамсалтай нь түүний санаахраж буй намын даргын сонгуульт ажил Монголын ард түмний дунд биш намын бага хурлын гишүүдийн санал хураалтаар явагдана гэдгийг тооцоолоогүй бололтой юм. Тэд юмны наад цаадахыг ойлгохтойгоо хүмүүс учир асуудалд нухацтай, шүүлтүүртэй хандах нь гарцаагүй. Тэгэхээр У.Хүрэлсүх их санасан газартаа 9 шөнө хоосон хонож, С.Баяр намын дарга болох нь ээ.


URL:

Нэр: Munkhbaatar... Огноо: 14 August 2017

Монголын засгийн газар ийм арчаагүй ийм дорой удаан ажиллаж болхгүй, Тийм болохоор хурд хйигээд шинэчлээд явах нь зөв,
2016 онд бүрэн итгэлээ өгч байсан ард түмэн ганцхан жилийн дараа навс унагааж чадаж байгаа биз? Тийм болохоор эртхэн гай нуудаасаа салаад аваад явж чадах хүнд нь шилжүүлэх хэрэгтэй
Ядаж л МОНГОЛ хүнд

Нэр: Anonymous Огноо: 14 August 2017

С.БАяр л лав биш шүү бидэнд шинэчлэл хэрэгтэй болхоос завхаруулагчид хэрэггүй

Нэр: D Огноо: 14 August 2017

МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжинэ

Нэр: Баяр үх Огноо: 14 August 2017

Улсыг сөнөөсөн сда ирнэ нтр гэж хуцаж байна шүү.

Нэр: zochin Огноо: 14 August 2017

buh bolj butehgui gereenii ehlel ni Bayar daa. odoo ulsiig udirdana gewel gibj

Нэр: мутант Огноо: 14 August 2017

Баяр намын дарга болвол би Англи Улсад суух бүрэн эрхт элчин сайд больё ооо

Нэр: Зоригоо Огноо: 14 August 2017

Монгол Улсын ирээдүйг зөвхөн өөрийнхөө төлөө ашиглаж хогийн хэдэн гэрээ байгуулсан хогийн амьтан

Нэр: zochin Огноо: 14 August 2017

Хүрэлсүх МАН-ны дарга бол, харин с.Баяр дарга болох битгий хэл Монголчуудад харагдах ч хэрэггүй байх гэж би боддог шүү. ер нь дарга нар ичиж амьдарвал яасийнбээ Баяр бол бүр хэрэггүй шүү дахин Монголчуудад гай тариад юухэв харагдахгүй л байвал сайн байна.

Нэр: Anonymous Огноо: 15 August 2017

bayar darga elbegdorjtoi huivalddag ni unen bol uneheer haramsaltai baina…

Нэр: МОНГОЛЧУУД Огноо: 15 August 2017

С.Баяр л биш бол өөр хэн ч яахав.

Сэтгэгдэл бичих