НАМААСАА УРВАСАН Э.МӨНХ-ОЧИР НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫГ УНАГААХААР ЯВАА ЮУ

olloo_mn_1502685957_unagahaar-710x400Эл эрхэм нь Баянзүрх дүүргийн засаг дарга, УИХ-ийн гишүүн гээд МАН-аас авч болох бүхий л эрх мэдлийг авч байсан мөртлөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаах хорыг найруулж,  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин, хариу шагналд нь Турк улсад элчингийн зөвлөхөөр явсан.

Намын бодлогыг сөрснөөрөө намаасаа ч хөөгдсөн гэх Э.Мөнх-Очир нь СБД-ийн нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүрийн урд талбайд хийгдэх “Автомашингүй гудамж” төсөл буюу Нийслэлээс хийх гэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг унагаахаар “Талбай дээр байрлах харуул хамгаалалтыг буулгана. Баянгол, Баянзүрх дүүргээс өөрийнхөө хүмүүсийг ачиж ирээд хашааг нь нураана” гэх зэргээр заналхийлжээ.

Нийслэлээс хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулан бүтээн байгуулах ‘’Автомашингүй гудамж’’ төслийг улайран эсэргүүцэж, ийнхүү хэл амаар доромжлон, хүч хэрэглэхийг завдаж байгаагийн цаана өөрөө энэ газарт санаархаж, барилга байшин бариулахаар төлөвлөж яваа гэх түүний тухай  олны  яриа ортой ч байж мэдэхийг давхар баталж байна.

Эх сурвалж: tuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих