Мэргэжлийн засгийн газраа огцруулж дараагийн ээлжнийхэн хоолондоо орох уу?
Нам доторх фракцийн хэрүүл өндөрөө авсаар савнаасаа хальж сагаж эхэллээ. Ер нь дотооддоо эв нэгдэлтэй хэмээн олон ч сонгуулийг үдэж, гүмхэн асуудлаа шийддэг байсан нам өнөөдөр ийн бугшсан идээ бээрээ гаргахаар шийдэв үү. Ямартаа ч МАН-ын удирдлагууд одоогоор төдийлөн дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна.
Сүүлийн үед УИХ дахь МАН-ын гишүүд Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг. Өчигдрийн байдлаар уг гарын үсэг цуглуулах ажил маш эрчимтэйгээр 25-д хүрсэн гэнэ. Харин ирэх нэгдэхээс гадаад, дотоодод ажлаар яваа гишүүд ирж гарын үсгээ зурахаа мэдэгдсэн хэмээж байгаа. Тэгэхээр өнөөгийн засгийн газар /МЭРГЭЖЛИЙН/ тэсэж үлдэхээсээ нэгэнд өнгөрч байх шиг.
Хуулиараа бол 19-н гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих эрхтэй байдаг. Гэтэл зөвхөн нам дотроос нь 30 орчих гишүүн гарын үсэг зурах бололтой. Тэгэхээр үүн дээр УИХ дахь АН болоод МАХН-ын гишүүд мөн бие даагч гишүүд нэмэгдэж зурах нь гарцаагүй биз.
Ер нь цөөн үгээр илэрхийлэхэд УИХ дахь МАН-ын дараагийн гишүүд хоолондоо орохоор зэхэж байна гэхэд хилсдэхгүй болов уу?
Эх сурвалж BOLOD.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Боль л доо Суудалтайгаа зууралдсан нөхдийг өмөөрч бичсэн байна Яг үнэндээ бол 60 тэрбумд хандив өгчихөөд түүнийгээ буцааж олж авч чадахгүйд хүрэхдээ үхэр буугаа тавихдаа хүрч байна Энэ намын чинь нэр хүнд огцом унаж байна Энхболд Эрдэнэ бат гэж цус холилдсон 2 нөхөр Ерөнхий сайд үнэндээ балчирдаж байна Ерөнхийлөгч ажлыг нь өмнөөс хийж эхэллээ Мэргэжлийн бус нөхдүүдээр сайд тавьсан Ж-нь ХХААХҮЯ-ны сайд нь биеийн тамирын багш уяач нөхөр Түлш эрчим хүчний сайд гэж нялхаараа амьтан Дашдорж гэж сайд нь мөн мэргэжлийн бус Энхболд Эрдэнэбат 2 одоо өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөөд зайлах хэрэгтэй