ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР АНХ УДАА ГРАНПРИ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА

olloo_mn_1502336470_tМанай улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж  байна.

Тухайлбал, Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн  тамирчин Моломын Түмэнбаяр саяхан болсон ДАШТ-ий шагналт V байрт шалгарч, БНСУ-д зохиогдсон “Коrea open” тэмцээнээс алтан медаль хүртэж, тус тэмцээний шилдэг тамирчин болсон.

Ингэснээр тэрбээр Дэлхийн таеквондогийн холбооны энэ сарын Дэлхийн чансааны 54кг, 58кг-ийн жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан Олимпийн чансааны 58кг-ийн жинд 1408 тамирчнаас 28 дугаарт байрт эрэмбэлэгджээ. М.Түмэнбаяр олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин боллоо.

Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг.  Олимпийн чансааны эхний зургаад эрэмблэгдсэн тамирчид Олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ Олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр Олимпод оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.

Тэрбээр ирэх сарын 22-24-ний өдрүүдэд Морокко улсад зохион байгуулагдах Rabat 2017 World Taekwondo Grand Prix тэмцээнд оролцох урилгаа гардан авлаа гэж Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих