Өглөө эрт босох нь таргалалтаас салах шилдэг эм

3jk6ejv4d5bicrk1pufuc5usrs_bЭрт босох нь сэтгэлзүй болоод зарим үе мөчний өвчин, астма, харшил, хамрын ханиад, таргалалт гэх мэт өвчнийг эмчилддэг. Уламжлалт анагаах ухааны онолоор “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохын зөвлөгөөг хүргэж байна.

Эдгээр өвчнүүд нь бүгд бадганы тэнцвэрт байдал алдагдсанаас үүсэлтэй байдаг. Тухайлбал, цээж буюу биеийн дээд хэсгийг бадганы орон гэж үздэг бөгөөд астма үүнтэй холбоотой. Арьсан дээрх биржрүү тууралт зэрэг нь бадганы тэнцвэр алдагдсаны үндсэн шинж юм. Зарим амьсгалын замын өвчин ханиад томуу, хамрын харшил зэрэг нь мөн л бадганаас хамааралтай үүсдэг. Үе мөчний өвчин, үений хөшилт, хөдөлгөөнгүй болох байдал ч бадгантай холбоотой. Тэгвэл эдгээр өвчнөөр өвдөхгүй байх, урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэгт яагаад өглөөний 6:00 цагаас өмнө босох ёстойг одоо тайлбарлая. Хоногийн 24 цаг нь хий, шар, бадганы хэмнэл буюу давамгайлах цагуудтай байдаг.

ӨДӨР    

6-11 цаг БАДГАН

11-5 цаг ШАР

5-9 цаг ХИЙ

ШӨНӨ

9-12 цаг шөнө дунд БАДГАН

12-3 цаг ШАР

3-6 цаг ХИЙ

Шөнө дундын 3-6 цагийн хооронд хийн шинж чанар давамгайлна. Түүнээс хойш бадганы шинж чанар давамгайлж эхэлнэ. Хэрэв та өглөөний зургаан цагаас өмнө босвол таны бие махбод, оюун санаа идэвхитэй байдалд байна. Учир нь энэ үе бол хий давамгай байгаа цаг юм. Энэ цаг бол таны биед байгаа эмгэг бадганыг багасгах нөлөө үзүүлнэ. Хэрэв таны босолт зургаа юм уу, долоон цагаас хойш бол бадган  аль хэдийнэ давамгайлж таны нойр бадганыг улам ихээр аривжуулах болно.  Унтах нь бадганыг ихэсгэдэг гол хүчин зүйл юм. Хэрэв та өглөөний зургаан цагаас өмнө босвол өглөөний дасгал,  ёог хийх хэрэгтэй.  Энэ нь таныг бадганы цаг хугацаатай нүүр тулахад бэлэн байлгах болно. Үе холбоосыг уян болгох,  үе мөчний өвчин, зэрэг өвчний хөшингө байдлыг багасгана. Амьсгалын дасгал хийхэд илүү хялбар  байх ба астмын үеийн амьсгаадалт, амьсгалын хэрчигнээ зэрэг шинж тэмдгийг багасгана. Биеийн уян хатан, идэвхитэй байдал сайжирснаар таргалалт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Хэрэв бадганы цагаас өмнө босох нь бадганыг багасгахад нөлөөлдөг юм бол оройн бадганы цагт унтахгүй хүлээж байгаад12 цагаас хойш унтахыг та зөв гэж бодож байна уу?

Энэ бол буруу.  Бадган бол таргалалтыг үүсгэх гол шалтгаан болдог. Гэвч бадган бол муу хүчин зүйл огт биш. Бидний бие махбодод зайлшгүй хэрэгтэй, байх ёстой зүйл юм.

Шөнө дундын 9-12 цаг буюу бадганы цаг нь унтахад хамгийн тохиромжтой үе болдог .Яагаад гэвэл бадган бол унтахад нөлөөлдөг хүчин зүйл. Хэрэв та энэ цагт унтах юм бол маш сайн амарч чадна. Хэрэв унтах цаг 12-с хойш хэтэрвэл энэ үед шарын чанар давамгайлан сайхан унтаж амарч чадахгүй болно.

Та 12  цагаас хойш унтдаг бол толгойн өвчин, үс бууралтах, арьс үрчлээтэх хөгшрөлт хурдацтай явагдах, арьсны өвчин, зүрх судас, сэтгэц мэдрэлийн эмгэгт өртөмтгий болох болно гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих