Ц.Сандуйг сандаргаж магадгүй
60 тэрбумыг “босгох” МАН-ын удирдлагуудын ярианы бичлэгийг шалгах хуулийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарсан. Тэд ажлаа шуурхайлж байгаа бололтой. Бичлэгт дуу хоолой нь гарч буй албан тушаалтнуудыг ээлж дараалан байцаагаад эхэлсэн байна. Ингэхдээ бичлэгийн гол “дүр” болох Ц.Сандуйг бусдаас болон байцаасан тухай мэдээлэл байна. Түүнчлэн уг хэргийг гардан шалгаж буй АТГ энэ долоо хоногт Ц.Сандуйд таслан сэргийлэх арга хэмжээ авч магадгүй гэнэ.
URL: