Завханы Цагдаагийн газарт олон жил ажилласан дарга нарыг сэлгэжээ

Завхан аймгийн Цагдаагийн газарт томоохон халаа, сэлгээ хийж удирдлагуудыг нь өөр­чилжээ. Зуу шахам ажилтантай тус бай­гуул­лагын аймаг­таа олон жил хамтарч ажилласан, хүчний бай­гууллагыг хамтдаа олон жил удирд­сан дарга нарын “бүлэг­лэл”-ийн талаар Цагдаагийн ерөн­хий газарт мэдээлэл ирсэн бололтой. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газ­рын даргын баталсан ажлыг хэсэг Завхан аймгийн Цагдаа­гийн газарт ажиллажээ. Ажлын­хан хэсгийнхэн хал дарга нарын уялдаа холбоо нь бүлэг­лэл шахуу болсон байгааг тог­тоосон бололтой. Тиймээс өнгөр­­сөн сард аймгийн Цагдаа­гийн газрын бүх удирдлагыг албан тушаалаас нь өөрчилж, өөр газар руу шилжүүл­жээ. Орон нутгийн хүчний байгуу­ллагад өрнөсөн халаа сэлгээг тойм­лон хүргэе.

Аймгийн цагдаагийн газрыг дөрвөн жил гаруй удирдсан Ш.Даваа­сүрэн хурандааг Цаг­даагийн ерөнхий газарт шин­гээ­­хээр явуулжээ. Түүний оронд дэд хурандаа А.Батбаярыг томилсон байна. Тэрбээр өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаа­гийн хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан юм.

Харин дэд дарга, цагдаа­гийн хошууч Ц.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Зүүн хараагийн цагдаа­гийн хэлтэс рүү явахыг зөвлөсөн байна. Завхан аймагт арав шахам жил ажилласан хошууч Ц.Ганболд одоохондоо албан тушаалдаа томилогдоогүй бололтой. Түүний оронд цагдаагийн хо­шууч, Э.Одхүүг томилжээ.

Мөн Төв аймгийн Замын цаг­даа­гийн тасагт ахлах бай­цааг­чаар ажиллаж байсан цаг­даа­гийн хошууч Н.Үүрийн­цол­монг Завхан аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон байна. Түүнд албан тушаалаа өгсөн цагдаагийн хошууч Ц.Батцогт оронд нь ахлах байцаагчаар томилогд­сон байна.

Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хошууч Д.Хүдэр­мөнхийн оронд цагдаагийн ахмад Ц.Мөнхбатыг томилжээ. Тэрбээр өмнө нь Өвөрхангайн Цагдаагийн газарт ахлах мөрдөн байцааг­чаар ажиллаж байсан юм. Харин Д.Хүдэр­мөнх хошууч мөрдөн бай­цааг­чаар томилог­дох бололтой. Ерөнхийдөө энэ удаагийн халаа, сэлгээгээр аймгийн цагдаагийн газрыг удирдаж байсан нөхдүүд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн бай­цаагчийн албанд л бууж байгаа бололтой юм.

dailynews


URL:

Сэтгэгдэл бичих