“7 ТӨРЛИЙН ТАТВАР” гэдэг хар ПР-ын хохирогч болоод өнгөрлөө дөө!”
ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 7 төрлийн татвар төлөх үүрэг эрх баригчдад оноогдож, улмаар хэрэгжүүлсэн билээ. Тэрчлэн татвар нэмсэн асуудал шүүмж дагуулсаар өнөөдрийг хүрч буй. Тэгвэл эдийн засагчид татварын асуудал дээр харилцан адилгүй байр суурьтай байна. Эдийн засагч Д.Ангар бичихдээ “Ж.Эрдэнэбатын Засгийн газар 7 төрлийн татвар нэмсэн, тэр дундаа хүүхдийн хадгаламжаас татвар авсан. Гэтэл үр дүн нь маш эерэгээр гарч эхлэж байна. Өмнө нь байнга өсөж байсан банкны хадгаламжийн хүү түүхэндээ анх удаа 4 сар дараалан буурч 2017 оны 5 дугаар сар 12.8%-д хүрчээ. Маш зөв дүр зураг! Хадгаламжийн хүү буурч байж л зээлийн хүү буурна. 27 жил үргэлжилсэн хүүлэлтээс татварын зөв бодлого явуулж байж л сална!
Харамсалтай нь ЗГ зөв ажил эхлүүлсэн боловч түүнийгээ олон нийтэд зөв тайлбарлаж чадаагүйгээс л “7 ТӨРЛИЙН ТАТВАР” гэдэг хар ПР-ын хохирогч болоод өнгөрлөө дөө!” хэмээсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Их мэдэгч гар