Петро Чайнагаас “Мөнгө хүүлэгч” Ц.Баярхүүд хариуцлага тооцно уу, Н.Цагаанхүү дарга аа!!!
Петро Чайнатай холбоотой асуудлыг сэтгүүлчид үргэлж хөндсөөр ирсэн. Сар бүр зуу зуугаараа хятад ажилчид Петро Чайнагийн нэрэн дор Монголын нутагт орж ирэн, Дорнодын талд хятад өнгө аястай барилгууд сүндэрлэх болж, бүр Тамсагийн газрын тос олборлох газарт осол гарч хүний амь үрэгдсэн хэрэг гарсан. Дорнод аймгийн иргэд өөрсдийн амьдрах газар, нутаг ус, цаашлаад өөрсдийн эрхэлж болох байсан ажлын байраа хятад ажилчдад алдсандаа, мөн байгаль орчин бохирдуулж буй Хятад хүмүүсийг харж тэвчихгүйдээ удаа дараа бухимдан энэ сэдвээр сэтгүүлчдэд хандаж байсан.
Тэгвэл Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Батхүү Петро Чайна компаний гар хөл болж, тэдэнтэй нийлэн Монгол малын махыг хятадруу гаргаж байна гэсэн нэгэн иргэн бидэнд хандлаа.
Түүний бухимдлыг ийнхүү ихээр хүргэсэн Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын С.Батхүү гэгч хэн бэ?
Эх сурвалжийн өгүүлснээр Дорнод аймгийн мэргэжлийн хяналтад төрийн албыг мөнгө олох уурхай гэж ойлгосон нэг байцаагч гарч ирсэн нь С.Батхүү гэгч ажээ. Түүний баталж буйгаар энэ залуу мэргэжлийн хяналтын газарт анх ажилд орсон цагаас хойш гэрлийн хурдаар албан тушаал ахисан нь ойлгомжгүй байдал үүсгээд буй гэнэ. Тиймээс түүний хууль бус, эрээ цээргүй үйлдлүүдийг холбогдох дарга нар, хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч шалгах цаг нь ирсэн хэмээн Дорнод аймгийн учир мэдэх иргэд хэлж байлаа.
С.Батхүү нь одоо дорнод аймагт Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хятадын “Петро Чайна” компанид малын мах шахаж ашиг сонирхлыг зөрчилтэй ажилладаг талаар дорнодынхон ид ярьж, шуугиж байна. Мөн өмнөх дарга Ц.Баярхүүгийн үед дорнод аймагт шинээр нээгдсэн Сүмбэр- Рашаантын боомтоор бууны сумтай орж баригдан шившгээ тарьж, албаны нэр хүндийг навс унагасан эр хэмээн нутгийн иргэд хэлж байлаа. Мөн дээрхи асуудлуудыг шалгах болвол бүгд гэрчлэх гэрчтэй гэнэ. Төрд байгаа бяцхан хувалз С.Батхүү гэгч хэн бэ? хэмээн Дорнод аймгийн иргэд ихэд бухимджээ.
Ямартай ч ашиг сонирхлын улмаас төрийн албыг умартан эх орныхоо эсрэг ажиллаж байгаа С.Батхүү гэгчид хариуцлага тооцож анхааралдаа аваач ээ, Цагаанхүү дарга аа.
Zuv.mn
URL: