Бага насны охидыг уруу татсан Г.Наранхүү хил давжээ

Бага насны охидыг садар самуунд уруу татаж, биеийг нь үнэлүүлж байсан хэрэг өнгөрсөн хавар олныг цочоосон билээ. Уг хэргийн холбогдогчийг “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүтэй ташаарч, тэрбээр нэр төрөө сэргээлгэнэ хэмээн заргалдсан.

Цагдаагийн байгууллагынхан 13-15 насны охидыг 500 доллараар биеийг нь үнэлүүлж байсан гэх Г.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэн, хохирогч гэх охидоор таниулснаар “Мон-Уран”-ы Б.Наранхүү уг хэрэгт холбогдолгүй, харин түүнтэй нэр нэгтэй сантехникийн слесарь мэргэжилтэй дээрх хүн холбоотой болохыг тогтоосон аж. Гэвч прокурорын байгууллагаас Г.Наранхүүгийн хэргийг түдгэлзүүлээд байгаа гэнэ.

Энэ талаар баттай эх сурвалж “Сэжигтэн Г.Наранхүүг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байсан боловч яллагдагч этгээд оргон зайлж, хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа тул хэргийг нь түдгэлзүүлчихээд байна. Хилээр гарсан нь тогтоогдсон” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих