ТАВАН АЙМГИЙН НУТАГТ ТАРВАГАН ТАХЛЫН ИДЭВХТЭЙ ГОЛОМТТОЙ БАЙНА

olloo_mn_1502163855_545406_79_x974Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.

Манай улсын Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарал тавихыг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих