МОНГОЛЫН ТАНКЧИД ШИЛДЭГТ БАГТЛАА
19 орны 55 экипажууд оролцсон уг тэмцээний эхний шатанд нийлбэр дүнгээр эхний 12 байр эзэлсэн орны экипажууд хоёрдугаар шатанд шалгаран цааш өрсөлдөх эрхтэй болжээ. Эдгээр 12 оронд Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Венесуел, Иран, Казакстан, Киргиз, Монгол, ОХУ, Серби, Энэтхэгийн экипажууд багтсан байна. Эхний шатны тэмцээнүүд танк нэг бүрийн уралдаан хэлбэрээр явагдсан бол хоёрдугаар шатанд багууд “Буухиа” уралдаанаар ялагчаа тодруулах ажээ. ХУ-д зохион байгуулагдаж буй “Танкийн биатлон-2017” Олон улсын уралдааны нэгдүгээр шатны дүн гарчээ.
URL: