Хурхиралтыг зогсоох шидэт ундаа

1502164830_4dcd05d0835a218aa84cc4c3fe966dc5Хурхирч байгаа хүнд ямар зовлон байх вэ. Гэвч хажууд нь унтаж байгаа хүмүүст л үнэхээр төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг зогсоох арга байна. Ердөө орой унтахаасаа өмнө доорх ундааг уухад л хангалттай гэнэ.

Орц:

-2 алим

-2 лууван

-1/4 нимбэг

-1 цагаан гаа /2-3см урттай/

Нимбэгний шүүс нь С аминдэмийн агууламжтай тул хамрын хөндийг цэвэрлэх, цагаан гаа нь хамрын хөндийн үрэвсэл дарах, алим лууван нойрсох процессыг сайжруулдаг гэж үздэг байна. Эдгээрийг хооронд нь холигчоор хольж коктейль болгон унтахаас 2-3 цагийн өмнө ууж хэрэглэнэ.

Хэрэв ойр дотны хүмүүсийн тань хэн нэг нь, хурхирах үедээ амьсгал нь тасалдах, хэсэг чимээгүй байж байгаад хүчтэй үлээлттэй амьсгал гаргаж унтдаг бол эмнэлэгт хандах хэрэгтэйг сануулах нь зүйтэй. Уушиг, зүрхтэй холбоотой асуудал үүссэнийг илэрхийлдэг байна


URL:

Сэтгэгдэл бичих