Л.Гүндалайгийн “пи-ар”
УИХ-ын гишүүн Л.Гүндалай саяхан “Хүүхэддээ бичсэн захидал” нэртэй ном гаргасан. Харин тэрбээр номынхоо “пи-ар”-ыг тун сайн хийж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр ангийнхаа андуудад номоо бэлэглэв. Тэгэхдээ хүн бүрт тусгайлан сзтгэлийн үг бичиж байсан шүү. УИХ-ын 76 гишүүнээс гадна танхимд сууж байсан Тамгын газрын ажилтнуудыг ч орхисонгүй. Д.Дэмбэрэл даргад бур хоёрыг өгсөн. Мөн парламентын цөөхөн бүсгүйчүүдийн нэг С.Оюун гишүүнд номынхоо хуудсан дээр зааж байгаад тайлбарласан гээд бод доо. Түүний ном ангийнханд нь их таалагдсан бололтой, Х.Наранхүү гишүүн хуралдааны туршид уншсан бол С.Баярцогт, З.Энхболд хоёр номноос уншсан хэсгийнхээ талаар харилцан ярилцаж суув.
URL: