НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосоос нүүрс импортлохыг хориглолоо

f0f80247a01c90fb8fec2e7c7594573468e9e0afӨнгөрсөн сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасных нь хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг санал нэгтэйгээр баталлаа.
Аюулгүйн Зөвлөлөөс өмнө нь тус улсаас нүүрс, төмөр, төмрийн хүдэр болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд импортлохыг тодорхой хэмжээгээр хязгаарласан тогтоолууд баталж байсан бол энэ удаагийн тогтоолоор тус улсаас дээрх ашигт малтмалуудыг импортлохыг бүрэн хориглолоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер”-тээ  “Энэ  бол Хойд Солонгосын эсрэг авсан хамгийн том эдийн засгийн хориг арга хэмжээ. Пхеньян санхүүгийн хувьд асар их хэмжээний хохирол амсах болно” гэж жиргэсэн байна.

“Энэ  бол Хойд Солонгосын эсрэг авсан хамгийн том эдийн засгийн хориг арга хэмжээ. Пхеньян санхүүгийн хувьд асар их хэмжээний хохирол амсах болно”

Аюулгүйн Зөвлөлийн уг тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хэйли бүх улс оронд уриалж буй юм. Энэ талаар БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Лю Зеи хэлэхдээ “Энэ тогтоол дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий зургаан талын хэлэлцээг сэргээх зорилготой” хэмээн тайлбарласан ажээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилго бүхий зургаан талын хэлэлцээг АНУ, Япон, Хятад, Орос болон хоёр Солонгос хийж байсан юм. Энэ хэлэлцээ 2008 оноос хойш гацаанд ороод байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих