Хууль бус алт олборлогчид гол бохирдуулж байна
Хууль бус алт олборлогчдын үйл ажиллагаанаас үүдэлтэй олон тооны гол горхи бохирдож ширгэж байна. Тэдгээр бохирдсон жижиг голууд Ерөө голд нийлдэг учраас гол булингартаж байгаа талаар Хараа, Ерөө голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Ерөө голоо өгсөөд 60-70 км явахад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэн гэдэг нь эсвэл ямар байгууллага гэдэг нь үл мэдэгдэх үлдэж хоцорсон технк хэрэгсэл, учраа мэдэхгүй гэх ганц нэг хүн таарна.
Голын голдрилыг өөрчилж хиймэл нуур үүсгээд тэндээ төхөөрөмж ашиглаж алтаа угаадаг нь ийм эрсдэлийг үүсгэжээ. Урсаж байсан гол горхи ч ширгээд үгүй болсон байх нь бий.
Үүссэн нөхцөл байдал ийм.Хотоос БОАЖЯ,МХЕГ, ашигт малмталын газар, дарахнаас сав газрын захигааны бүрэлдэхүн бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн тул бид МХЕГ-ыг ахалж байгаа хэлтсийн даргаас нь дараах мэдээллийг авлаа.
Хууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэж ажлын хэсэг мэдэгдлээ. Гэхдээ орон нутгийн удирдлага сайн ажиллаж хяналтаа сайжруулах шаардлагатай. Нэгэн цагт ногоон тал байсан заамар өнөөдөр сэндийчүүлсэн шороотой үлдсэн бүрхэг хэсэг болсон түүх бидэнд бий.
URL: