“С.Зоригийн хэрэг” эцэс болов

olloo_mn_1501837981_5b61918f4ec2e8ad432061e732cdbf7aУлсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл шүүх  бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хөнгөвчилсөн байна. Тухайлбал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын ялаас таван жилийн ял хөнгөлж, шийдвэрлэв. Т.Чимгээгээс мөн дөрвөн жилийн ял хасчээ. Ингэснээр бүгд 20 жилийн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлэхээр боллоо.

Ингэснээр “С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэрэг ийнхүү эцэс боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих