Хотын төвд ил задгай худалдаалж байсан тарвагыг илрүүлэн хураажээ
Баянгол дүүргийн Вокзалын арын автобусны буудал дээр ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлжээ. Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Мөн албаныхан ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажиллажээ.
Т.Гэрэл
URL: