Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 03-ны 20 цагаас 08 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 18-23 хэм, зүүн хэсгээр 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө сэрүүсч 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2017 оны 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд нутгийн зүүн хагаст бороо, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
URL: