Сонгинохайрхан дүүрэгт 21 хоногийн хөл хорио тогтоолоо

шүл(1)Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ. Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа аж.

Малын шүлхий өвчин нь малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин. Тодруулбал, амьсгалын болон шүлс баас шээсээр дамждаг ноцтой халдварт өвчин юм.

Тиймээс иргэд боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.


URL:

Сэтгэгдэл бичих