“Цүнх баригчдын армийнханд зөвхөн эзэн боссынх нь л үг хязгаар болдог”

d13947467bc18d9doriginal60 тэрбумын бичлэгийн асуудлыг шалгахаар хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад буй билээ. Тэрчлэн 60 тэрбумын бичлэг дээр голь үүрэгтэй хэлж ярьж буй Ц.Сандуйг хариуцлага хүлээж албанаасаа буух ёстой гэж хэлж буй хүмүүс олон. Тухайлбал, сэтгүүлч Ч.Мөнхбаяр “60 тэрбумыг даруй шалгаж шийдвэрлэхгүй бол УИХ, ЗГ огцор!” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан. Тэрбээр хэлэхдээ “Ц.Сандуй бол Монголын хамгийн том, хамгийн ноцтой гэмт хэрэгтэн гэж харагдаж байгаа. 60 тэрбумын хэргийн санаачлан зохион байгуулагч, хэрэгжүүлэгч гэдэг нь бичлэг дээр тодорхой бий.

60 тэрбумын хэрэг гэдэг нь дотроо хамгийн ноцтой олон гэмт хэрэгт задарч байгаа. Үүнд:

-Албан тушаал худалдах наймаалах АВЛИГЫН,

-Сонгуулийн бүх бохир аргыг хэрэглэж, Сонгуулийн хуулийг бүхлээр нь зөрчих ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ,

-Гадаадынханд орд баялиг, янз бүрийн амлалт өгч, харийн эрхшээлд Монгол улсыг захируулах ЭХ ОРНООСОО УРВАХ, харамсалтай нь дарга нар өөрсдийн урвалтыг хаацайлахын тулд зөвхөн дайны үед эх орноосоо урвах асуудлыг ярина гэж хуульчилсан байгаа,

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг боогдуулах, худал мэдээллийг бүх боломжоор түгээж, үнэн мэдээллийг бүрэн хаах, ард иргэдийн харилцах, мэдээлэл хайхыг хүртэл хянах МЭДЭЭЛЛИЙН ХАЛДЛАГА ХИЙХ, МЭДЭЭЛЛЭЭР СОНГОГЧДЫГ ХУУРЧ МЭХЛЭХ, ТӨӨРӨГДҮҮЛЭХ, ТАГНАЖ ЧАГНАХ,

-Эрүүгийн рецидив этгээдүүдээр Шуурхай ажиллагааны бүлэг гээчийг байгуулан, улс төрчид, шударга хүмүүсийг дарамтлах, элдэв гэмт хэрэг үйлдүүлэх ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛАХ,

-Улс төрчид, төрийн албан хаагчид, янз бүрийн зүтгэлтнүүдийг айлгаж эрхэндээ оруулах ЗАНАЛХИЙЛЭХ, СҮРДҮҮЛЭХ, ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ, ШАНТАЖЛАХ,

-Өрсөлдөгчөө снайпердна хэмээн хүний АМЬ НАСАНД ХАЛДАХЫГ ЗАВДАХ гэхчилэн олон гэмт хэргийг үйлднэ гэж төлөвлөн ярьж байсан. Одоо нэлээд нь хэрэгжсэн байх өндөр магадлалтай. Ямар ч аргаар хамаагүй төрийн эрхийг авах зорилго нь бүтчихсэн байгаа. Үргэлжлүүлээд гэмт хэргүүдээ өнөөдөр ч хийсээр явах магадлал их ээ.

Цүнх баригчдын армийнханд зөвхөн эзэн боссынх нь л үг хязгаар болдог, юу ч хийхээс буцахгүй аймшигтай этгээдүүд болж төлөвшсөн байдаг. Нэг төлөөлөгч нь Ц.Сандуй юм. Энэ хүний хийсэн хэргийг яг гаргаж ирвэл насаараа хоригдох ял авж ч болзошгүй. Гэтэл шалга гэж шаардсан, бид бүхний журмын нөхөр, тэмцэгч Б.Жагарыг маань, эвдэрхий хаалганых нь мод өөрөө унасны төлөө “Хангарьд” ордныг нураачихсаны дайтай юм болгож, сүр бадруулж, шалгаж байцааж, эрүү үүсгэх гэж байна. Эвдэрхий хаалгыг шалгаж байгаа шигээ, 60 тэрбумын хэргийг шалгаач ээ! Ц.Сандуй мянга мянган жилийн түүхтэй Монгол төр улсын үүд хаалгыг эвдэж, дайснуудад нээж өгсөн хүн! Ийм жигшүүрт гэмт хэрэгтэн Монголын төрийн өндөр сэнтийд залран бузардуулсаар байх ахул Монгол төр мөхнө! НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахын төлөө нийслэлчүүд, бүх монголчууд, шударга бүхэн хамтдаа тэмцэцгээе ээ” хэмээж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих