М.Энхболд Ц.Сандуйг хамгаалах уу?

527-15016493184700772_gsНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл  хэвлэлд гарсан нь өнөөдрийн хамгийн дуулиантай  сэдвийн нэг болоод байна.  НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах үндэслэлээ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  сонгуулиар МАН-аас нэр дэвшигч  27 жилийн түүхэнд байгаагүй хамгийн бага саналыг нийслэл Улаанбаатар хотод авсан. Энэ нь Нийслэлийн МАН-ын дарга бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн Дарга Ц.Сандуйгийн шууд манлайлсан зохион байгуулж, оролцсон “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймээс Ц.Сандуй хариуцлагаа хүлээж,  НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох нь зөв” гэж тодорхойлжээ.
Энэ Даваа гаригаас  гарын үсэг цуглуулж эхэлсэн одоогийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсгээ зураад байгаа гэнэ.НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох ажээ. Үүнтэй зэрэгцэн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд түүнийг хамгаалах эсэх асуудал тус намын гишүүд дунд яригдаж эхэлсэн байна. Ц.Сандуйг Нийслэлийн МАН-ын Дарга болгоход хамгийн их дэмжиж тусалсан хүн нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд бөгөөд энэ удаад хариуцлаггүй үг, үйлдлээсээ болж, 90 жилийн түүхтэй намаа баллаж буй түүнийг өмгөөлөхгүй байх гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байгаа юм.
П.Энхмандах
sonin.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 2 August 2017

НЭМЭРГУЙ ЕЕРЕЕ НАМАА НАВС УНАГАНА

Нэр: мжэнхболд Огноо: 2 August 2017

НЭМЭРГУЙ

Сэтгэгдэл бичих