“МОБИКОМ”-ЫГ ҮЗЭН ЯДСАН 20 ПОСТ
Ажлын шаардлагаар хөдөө хоёр гурван сар явж ирээд төлбөрөө төлчихөөд утсаа ашиглаж, амжаагүй явтал тав зургаан хоногийн дараа нь Мобикомоос манай гэр бүлийн хүмүүс рүү ..дугаарын хэрэглэгч төлбөрөө төлөөгүй удсан байна. 8 сарын 1-ны дотор төлбөрөө төлөхгүй бол Монгол банкны мэдээллийн санд чанаргүй зээлдэгч гэсэн бүртгэлтэй болно” гэж залгасан байсныг сонсоод гайхсан, бас их дургүй хүрсэн гэх хэрэглэгч бидэнд хандаж, утасныхаа бичлэгийг өгсөн билээ. Тухайн хэрэглэгчийн хувьд Мобикомоос ямар нэгэн зээл байхгүй. Тухайн дараа төлбөрт дугаар нь 160 мянган төгрөгийн барьцаанд байдаг. Төлбөр 100 гаран мянган гарсан байсан. Тиймээс тайван явж байгаад хот ороод төлбөрөө хийгээд, дугаараа ашиглана гэсэн тооцоотой явсан аж.
Ийнхүү хэрэглэгчийн гомдлын дагуу бид “УТАСНЫХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ УДВАЛ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ БОЛНО” нь байна шүү гэдгийг уншигчдад анхааруулах үүднээс уг асуудлыг мэдээллэсэн юм. Гэвч энэхүү мэдээлэл цацагдсанаас эхлээд Мобикомын хэрэглэгчид сошиал ертөнцөд өөр өөрсдийн байр суурийг дараах байдлаар илэрхийлсэн байна.
Энэ мэтээр хэрэглэгчид өөр өөрсдийн байр суурь, дургүйцлийг илэрхийлсээр байгаа юм.
Б.Ирээдүй
zarig.mn
URL: