Тарагны ач тус

Greek-Yogurt-1-600x433Сүү сүүн бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь хүний эрүүл мэнд гоо сайханд тустай гэдгийг бүгд мэднэ. Тэр дундаа тараг ямар ач тустайн талаар Их Британий мэргэжилтнүүд доорх дүгнэлтийг гаргасан байна гэнэ шүү. Ингээд залуусаа анхаарлаа түр хандуулаарай.

Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж хоол шингээдэг, мөн хүний дархлааг сайжруулах ба түүний найрлагад нь өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг ажээ. мөн таргийг нүүр, эсвэл үсэндээ түрхэх нь гоо сайхан харагдахын нэг үндэс мөнөөсөө мөн билээ. Цаашлаад тараг ууснаар цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг ба харшил, элдэв янзын арьсан дахь харшил их туурсан газар түрхэж хэрэглэвэл тууралт бага багаар багасдаг нь нотлогджээ. Мөн тараг дахь кальци, уураг нь яс бэхжүүлдэг бөгөөд хүүхдийн өсөлтийг түргэсгэдэг байна. Мөн монголчуудын дунд элбэг тохиолдож буй ходоодны хорт хавдар гэх энэ аюулт өвчнөөс сэргийлж өдөрт 1 аяга тараг ууж хэрэглэж заншвал энэ аюулт өвчнөөс сэргийлж чадах болно.Тийм учраас та өдөрт  1 аяга тараг ууж байхыг зөвлөж байна.

chef.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих