Ж.Цэсэн Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны дарга боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ. Ж.Цэсэн нь сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй.
Ажлын туршлагын тухайд “Мянганы зууч” сонинд сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгчээр ажиллаж байсан. Өдөр тутмын “Ардчилал сонин”, Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч, ЗТБХБЯ-д Сайдын Хэвлэлийн төлөөлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
URL: