Шүүмжлэл даадаггүй төр түшигч
Энэ нь Ц.Нямдоржид муугаар нөлөөлсөн зүйл алга. Харин ч шударга ярьдаг, тулхтай улс төрч гэдгээрээ олонд танигдаж эхэллээ. Учир нь тэрээр хэвлэлийн шүүмжлэлийг тун гярхай хүлээн авч, хэлэх үг, хийх үйлдэлдээ цензур тавьсаар байгаад өдий чинээнд буюу ард түмний хайртай хүү, шударга нэгэн болчихоод байна шүү дээ.
Түүний энэ зан чанараас шинээр сонгогдсон гишүүд суралцмаар л байгаа юм. Өөрсдөө бохь зажилж, өөрсдөө төрийнхөө дуулалын өмнө хэнэг ч үгүй гар утсаар ярьж зогсчихоод дараа нь болохоор намайг зохион байгуулалттайгаар гүтгэж доромжилсон тул хуулийн байгууллагад хандана л гэнэ.
Төрийн ордонд бохь зажилахаа больчих гэсэн юм. Төрийнхөө дууллыг төрийн түшээ хүн шиг л сонсоод сурчих гэсэн юм. Энэ бүгд гүтгэлэг, доромжлол юм бол одоо яая гэх вэ. Та шалгуул бид шалгуулья… Шүүмжлэл даахгүй хүн хэр удаан төр түших бол доо.
Шар хүү
URL: