С.Баяр эргэн ирж намаа “аварна”
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санжийн Баярыг Англид суух Элчин сайдаар томилсон билээ. Ерөнхий сайд асан С.Баяр ийнхүү харь улсад оргон зайллаа хэмээн ард түмэн унтууцаж байсан юм. Учир нь, түүнийг гадаадад олон тооны орд харштай, оффшор бүсэд охидынхоо нэр дээр олон сая доллар байршуулсан гэж хэвлэлээр шуугиж байв. Харин тэрбээр үүнийг эрс үгүйсгэсээр ирсэн. Энэ жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Элчин сайд С.Баяр албан ажлаа умартан Монголд ирж, МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн штабт ажилласан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад ер таалагдаагүй.
Ийм ч учраас Х.Баттулга тангараг өргөснийхөө дараахан С.Баярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр болж, Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Гэвч парламентад 65 суудалтай МАН үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгч “Монголын төмөр зам”, “Тавантолгой” төслүүдийг урагшлуулахад нь тээг садаа болсон өөрийн эртний өст дайсан М.Энхсайханыг ч хомрогонд нь эгүүлэн татах санааг агуулсан юм.
Гэхдээ түүний энэхүү шийдвэр Англи Улсад виски уухаас өөр ажилгүй шахам байгаа С.Баярт ихэд таалагдсан байж болох. Учир нь, тэрбээр нам дотор нь үүсээд байгаа асуудлуудыг өөрийн биеэр ирж цэгцлэхгүй бол “улс төрийн үхдэл” болно гэсэн бодлыг тээжээ. Хэрэв С.Баяр намын удирдлагыг У.Хүрэлсүхэд алдвал тоглоомын гадна үлдэнэ гэдгээ сайтар ойлгосон байна. Дээр нь Тавантолгойн хувь заяаг шийдэхэд гар, бие оролцож, өөрийн бялууг хүртэх атгаг санааг өвөртөлсөн байж мэднэ. Тиймээс Монголд ирж М.Энхболдтой тохироо хийхээр зориг шулууджээ. Иймдээ ч Х.Баттулгын шийдвэрийг талархалтайгаар хүлээж авсан аж. Удахгүй С.Баярын цаашдын хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхийг бид үзэх болно.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүрэлсүх нам төрийн хувьд ч, эр хүний хувьд ч итгэл даахаар хүн. Түүнийг бүгд л мэднэ. Ямар нэг суудлын төлөө биш эх оорны төлөөх зүрх энэ хүнээс харагддаг
Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадвартай, хэнээс ч эмээлгүйгээр буруутай этгээдэд нь хариуцлага тооцоод явах өөрийн гэсэн бодолтой хүн л болох ёстой.
Өмнө нь хөгжүүлж чадаагүй байж хилийн дээс алхаад ухаан суугаа юу. Хулгайч хэзээд хулгайч л байна.
Баяр ирж зовлонд унахвыдээ. Хүрэл сүхээр тас цавчуулах нь дээ хха
Элчин сайдын нүүргүй болоод шал арчихаараа эргэж ирээд самардаг газар чинь Монгол мин биш шүү Санжийн шавар минь